Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 9:4 - Ариун Библи 2004

4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван, эд баялгийг нь далайд хаяна. Тэр галд шатаагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван, Эд баялгийг нь далайд хаяна. Тэр галд шатаагдана.

Gade chapit la Kopi




Зехариа 9:4
14 Referans Kwoze  

Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав. Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан. Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.


Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд хандан “Суурьшсан нэгэн, далайд хүчирхэг байсан нэр цуутай хот оо! Өөрийн айдсыг бүх оршин суугчид дээрээ тохсон тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ?


Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ. Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно”.


Мөн би та нарын хөвгүүд, охидыг Иудагийн хөвгүүдийн гарт зарна. Тэд тэднийг сабечууд буюу алс холын үндэстэнд зарна” гэв. Учир нь ЭЗЭН айлдсан.


Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.


Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно. Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.


Хүний хүү Тирийн ноёнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Чиний зүрх бардамнан, чи “Би бол бурхан, би далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээн өгүүлсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж өөрийн зүрхийг Бурханы зүрхтэй адил болгосон учир


Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.


Шударга бусаар олж авсан юмс ашгийг эс авчирна. Харин шударга зөв байдал үхлээс гэтэлгэдэг юм.


Тэр мутраа далайн дээгүүр сунгаж, хаанчлалуудыг донсолгов. ЭЗЭН Канааны цайзуудыг эвдэх тушаал буулгав.


Ашкелон үүнийг хараад айх болно. Газ өвчиндөө шаналан зовж, бас Екроны хувьд найдвар нь тасарлаа. Газаас хаан нь устаж, Ашкелонд хүн суурьшихаа байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite