Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 9:15 - Ариун Библи 2004

15 Түмэн цэргийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, тахилын ширээний өнцгүүд мэт норно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно.

Gade chapit la Kopi




Зехариа 9:15
25 Referans Kwoze  

Тэр өдөр Би Иудагийн тэргүүлэгчдийг зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт байлгана. Тэд баруун, зүүн гар дахь эргэн тойронд буй бүх ард түмнүүдийг түймэрдэх зуур Иерусалимын оршин суугчид төрөлх хотдоо дахин суурьшина.


Ефраим хүчирхэг эр мэт байж, тэдний зүрх дарс уусан мэт баясна. Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж, тэдний зүрх ЭЗЭНий дотор баярлан хөөрнө.


Тэр өдөр ЭЗЭН Иерусалимын оршин суугчдыг хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэр элч мэт байх болно.


Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна. Тэд дайтах болно. Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна. Морьтонгууд гутамшиг болно.


Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.


Дараа нь Эзэн нойрноос мэт, Дарсанд согтуурсан дайчин эр мэт сэржээ.


Тэгээд тахилч нүглийн төлөөх тахилын хэсэг цусыг хуруугаараа авч, түүнийг шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, түүний бусад цусыг шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.


Тэрээр хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр хурлын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.


Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн байж,


Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаг явдал боловч аврагдаж байгаа бидний хувьд Бурханы хүч мөн.


Тэр өдөр морьдын хонхнууд дээр “ЭЗЭНД АРИУН” гэж сийлэгдсэн байх болно. ЭЗЭНий өргөөн дэх хоолны тогоонууд нь тахилын ширээний өмнөх хулнууд мэт байна.


Тэд ямар үзэсгэлэнтэй, хөөрхөн байх бол оо! Үр тариа залуусыг хөгжөөж, шинэ дарс онгон охидыг баясгана.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.


“Цангасан хүн бүр ус уруу ирэгтүн. Мөнгөгүй хүн бүр ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүйгээр, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун.


«Учир нь Би Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө энэ хотыг аврахын тулд түүнийг хамгаалах болно»” гэж хэлэв.


Ам чинь шилдэг дарс мэт байх болтугай. Энэ нь нойрсож буй нэгний уруулаас зөөлнөөр урсан гарч, миний хайртад төвөггүй хүрнэ. —


—Дүү минь, сүйт бүсгүй минь, би цэцэрлэгтээ ирлээ. Өөрийн миррийг би анхилам үнэртнийхээ хамт цуглууллаа. Зөгийн сархинагаа би балтай нь хамт идлээ. Дарс сүүгээ ч би уулаа. Идэцгээ, андууд аа. Ууж, хөөрцгөө, амраг хайртууд аа. —


Өөр уруугаа намайг татаач, хамтдаа бид гүйцгээе! Намайг хаан өөрийн танхимуудад авчрав. —Бид чамаар бахдан, баярлаж, Хайрыг чинь дарснаас илүү өргөмжилнө. Тэдний чамайг хайрладаг нь зөв аж. —


Давид филист хүнд —Чи илд, бамбай, жад барьж над уруу ирж байгаа бол, харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭНий нэрээр чам уруу ирж байна.


Тахилч бас хэсэг цусыг хурлын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагын тахилын ширээний эврүүд дээр нялж, бухын бүх цусыг хурлын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу асгах болой.


Сум ч түүнийг зугтаалгаж чаддаггүй. Дүүгүүрийн чулуунууд түүний хувьд сүрэл болсон байдаг.


Дараа нь ЭЗЭН урагшлан, тулааны өдөрт дайтдаг шигээ тэдгээр үндэстнүүдийн эсрэг Тэр дайтна.


Үзэгтүн, Би Өөрийн мутраар тэдний дээгүүр даллана. Тэгснээр тэд боолчуудынхаа олз нь болох юм. Тэгээд та нар түмэн цэргийн ЭЗЭН Намайг илгээснийг мэдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite