Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 9:12 - Ариун Библи 2004

12 Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ яг энэ өдөр Би тунхаглаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Найдварын хоригдлууд аа! Бэхлэлт уруу буцагтун. Би чамд хоёр дахин ихийг сэргээнэ гэдгээ Яг энэ өдөр Би тунхаглаж байна.

Gade chapit la Kopi




Зехариа 9:12
23 Referans Kwoze  

Нөхдийнхөө төлөө залбирахад нь Иовын сайн сайхныг ЭЗЭН сэргээж, Иовд урьд байсан бүхнийг ЭЗЭН хоёр дахин илүү болгов.


Ичгүүрийнхээ оронд та нар хоёр дахин их хувийг авч, доромжлолын оронд тэд өөрсдийнхөө хувьд баярлан хашхирна. Тийм учраас тэд өөрсдийн газартаа хоёр дахин ихийг эзэмшин, мөнхийн баяр баясгалан тэднийх болно.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй хоёр өөрчлөгдөшгүй зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


ЭЗЭН бидний зөвтгөлийг авчрав. Ирцгээ, өөрсдийн Бурхан ЭЗЭНий үйлсийг Сионд хэлцгээе!


Та нарын ирээдүйд найдвар бий” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Хүүхдүүд өөрсдийн нутаг дэвсгэр уруу буцаж ирнэ.


ЭЗЭН бол сайн. Гай зовлонгийн өдөр бат бэхлэлт болдог. Өөрт нь хоргоддог хүмүүсийг Тэр мэддэг.


Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.


Иерусалимын зүрхэнд эелдэг ярь. Түүний хүнд хүчир үүрэг дууссан, түүний хилэнц зайлуулагдсан. Тэр бүх л нүглийнхээ төлөө ЭЗЭНий мутраас хоёр дахин хүлээн авсан гэдгийг хэлэгтүн.


ЭЗЭН Сионоос хүрхэрч, Иерусалимаас дуугаа гаргаж байна. Тэнгэр ба газар чичирнэ. Гэвч ЭЗЭН бол ард түмнийхээ хоргодох газар, Израилийн хөвгүүдэд бат цайз болдог.


Тэгээд тэр надад —Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав” хэмээдэг.


Чиний хувьд, сүргийн цамхаг аа, Сионы охины толгод оо, энэ нь чам дээр ирнэ. Урьдын ноёрхол буюу Иерусалимын охины хаанчлал ч ирэх болно.


Шороогоо гөвөгтүн. Босоцгоо. Олзлогдсон Иерусалим аа. Сионы олзлогдсон охин оо. Хүзүүнийхээ гинжийг тайлагтун.


Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд «Босоцгоо, Сион өөд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу явцгаая» гэж хашхирцгаах өдөр ирнэ”.


Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.


Хоригдогсдод «Гарагтун» гэж, харанхуйд оршигч хүмүүст «Үзэгдэгтүн» гэж хэлнэ. Замын дагуу тэд идээшлэн, бүх нүцгэн өндөрлөгүүд дээр тэдний бэлчээр нь байх болно.


Бидний Бурхан ЭЗЭНий өшөө авалтыг буюу Түүний сүмийн төлөө өшөө авалтыг Сионд зарлахын тулд Вавилоны нутгаас оргодлууд болон дүрвэгсдийн дуу чимээ гарч байна.


Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.


Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно. Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.


Өө, Израилийн найдвар аа, зовох үед түүнийг Аврагч аа, Та яагаад газар нутаг дахь харийн хүн мэт, эсвэл хоноглохоор майхнаа босгосон аялагч мэт байна вэ?


Өө, ЭЗЭН, миний хүч чадал, миний бат цайз болон зовлонгийн өдөр хоргодох газар минь, газар дэлхийн эцсээс үндэстнүүд Тан уруу ирж, “Бидний эцэг өвгөд худал хуурмаг, ашиггүй хоосон зүйлсээс өөр юуг ч өвлөсөнгүй” гэж хэлнэ.


Израилийн найдвар ЭЗЭН, Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно. ЭЗЭН болох амьд усны ундаргыг орхисон тул эргэн буцагч хүмүүс газар шороон дээр бичигдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite