Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 8:4 - Ариун Библи 2004

4 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хирээр гартаа таягтай байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Өвгөд хөгшид дахин Иерусалимын гудамжинд сууцгааж, хүн бүр нас сүүдрийнхээ хэрээр гартаа таягтай байна.

Gade chapit la Kopi




Зехариа 8:4
12 Referans Kwoze  

Харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох тэнгэрлэг Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар,


Иов хөгширч, өдрүүдээ гүйцээгээд үхэв.


Цагт нь хурааж юүжилсэн тариа адил чи бүрэн хүч тэнхээтэй байхдаа булшинд орно.


Харагтун, Би чиний болон чиний эцгийн гэрийн хүчийг тасалж, чиний гэрт хөгшин настай хүн үгүй болох өдөр айсуй.


Израилийн төлөө Миний хийдэг бүх сайн сайхны дунд Миний орших газар гамшиг болохыг чи үзнэ. Чиний гэрт хэзээ ч хөгшин настай хүн байхгүй болно.


Тэгээд онгон охин, мөн залуу ба хөгшин хүн хамтдаа бүжиглэн баярлана. Учир нь Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож, тэднийг тайвшруулан, зовлонгийнх нь оронд тэдэнд баяр хөөрийг өгнө.


Иуда болон түүний бүх хотууд, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна.


түүнд —Гүй, тэр залуутай ярьж, “Доторх хүн, мал нь олширсноос болж Иерусалим нь хана хэрэмгүй суурин мэт болно”гэж хэл.


дахин босож, таягтай гадуур явж чадвал цохисон хүн нь шийтгэгдэхгүй явах ёстой. Харин нөгөө хүний алдсан хугацааны хохирлыг тэрээр нөхөн төлж, түүнийг бүрэн эдгэртэл асрамжилна.


Swiv nou:

Piblisite


Piblisite