Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 14:6 - Ариун Библи 2004

6 Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлант нэгнүүд царцана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Тэр өдөр гэрэл гэгээгүй болж, сүр жавхлантнууд царцана.

Gade chapit la Kopi




Зехариа 14:6
24 Referans Kwoze  

Долоо дахь тэнгэр элч бүрээгээ таттал, тэнгэрт “Ертөнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон. Тэр үеийн үед хаанчилна” гэх чанга дуу гарлаа.


Бид илүү баттай болгогдсон эш үзүүллэгийн үгтэй. Үүр цайж, үүрийн цолмон зүрхэнд тань гийх хүртэл, харанхуй газарт гэрэлтэж буй дэнлүүг анхаарах мэт та нар түүнд анхаарал тавихдаа сайн байдаг.


Надад итгэдэг хүн бүрийг харанхуйд байлгахгүйн тулд Би ертөнцөд гэрэл болон ирсэн.


Нигүүлсэнгүй, өрөвч, зөв шударга хүний төлөө, Шулуун шударга хүний төлөө харанхуйд гэрэл цацардаг.


Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар өмсөөд мянга хоёр зуун жаран хоногийн турш эш үзүүлэх болно гэв.


гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг зохистой болгосон Эцэгт талархал өргөөсэй хэмээн хүсэж байна.


Гэрэл харанхуйг гийгүүлэхэд, харанхуй түүнийг дийлсэнгүй.


Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй. Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.


Намайг газар дэлхийг харахад, үзэгтүн, энэ нь хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон байв. Тэнгэрүүд уруу харахад, тэд ямар ч гэрэлгүй байлаа.


Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.


Тэнгэрийн одод болон одны ордууд гэрлээ өгөхгүй бөгөөд мандах наран харанхуйлж, сар гэрлээ тусгахгүй.


Энэ бол эш үзүүлэгч Иоелээр дамжуулан


Би дээд тэнгэрт гайхамшгуудыг өгч, Доод газарт тэмдгүүдийг үзүүлэх бөгөөд Энэ нь цус, гал, суунаглах утаа болой.


Тэгэхэд сар ичиж, нар гутна. Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Сион уулан дээр Иерусалимын дотор хаанчилж, Өөрийн ахмадуудын өмнө сүр жавхлангаа байлгана.


Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.


Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож, чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Би тэнгэр болон газарт гайхамшгт тэмдгийг үзүүлнэ. Тэр нь цус, гал ба утаан багананууд болой.


ЭЗЭНий агуу, аймшигт өдөр ирэхийн өмнө нар харанхуйлж, сар цус болж хувирна.


Бүрхэг болон харанхуй өдөр, үүлтэй болон түнэр харанхуй өдөр. Уулсын дээгүүр үүрийн туяа цацрах мэт агуу хүчирхэг ард түмэн энд тархаж байна. Үүнтэй адил зүйл урьд нь хэзээ ч болж байгаагүй, үүнээс хойш олон үеүдэд ч дахин гарахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite