Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 10:6 - Ариун Библи 2004

6 Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд тэдэнд Би хариулах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Би Иудагийн гэрийг тэнхрүүлж, Иосефын гэрийг аварна. Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна. Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно. Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөд Би тэдэнд хариулах болно.

Gade chapit la Kopi




Зехариа 10:6
39 Referans Kwoze  

Гурав дахь хэсгийг нь Би гал дундуур гарган, мөнгийг цэвэршүүлдэг шиг тэднийг цэвэршүүлж, алтыг тунгаадаг шиг тэднийг тунгаана. Тэд Миний нэрийг дуудаж, Би тэдэнд хариулах болно. «Тэд бол Миний ард түмэн» гэж Би айлдан, «ЭЗЭН бол миний Бурхан» гэж тэд хэлнэ”.


Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж, Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилийн гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно”.


Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, өөрсдөдөө нэг удирдагчийг томилон, тэр газраас явах болно. Учир нь Иезреелийн өдөр нь агуу байх юм.


Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.


Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална».


Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмнүүдийн дунд ойн араатнуудын дундах арслан, хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа доош дэвсэж, урдаг бөгөөд түүнээс аварч чадах хэн ч байхгүй.


Сионы охин оо, босож, талхлагтун. Учир нь Би чиний эврийг төмөр, туурайг чинь хүрэл болгоно. Тэгснээр чи олон ард түмнийг бут цохиж, тэдний шударга бус олзыг нь ЭЗЭНд, эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно. Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж, Миний ард түмэн байгаагүй хүмүүст «Та нар Миний ард түмэн» хэмээх бөгөөд тэд «Та бол миний Бурхан» хэмээх болно”.


ЭЗЭН Иаковыг өрөвдөн, Израилийг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ.


Тиймийн тул Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Эдүгээ Би Иаковын олзлогдогсдыг буцааж, Израилийн хамаг гэрийг өршөөх болно. Би Өөрийн ариун нэрийн төлөө хартай байх болно.


Хүний хүү чи нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө” хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө” хэмээн бич.


Би чиний дээр хүн, амьтныг олшруулна. Тэд өсөж, өнөр өтгөн болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандах болно. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.


ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, Израилийн гэр болон Иудагийн гэртэй Би шинэ гэрээ хийх өдрүүд ирж байна.


Ефраим Миний хайрт хүү мөн үү? Тэрээр тааламжит хүү мөн үү? Үнэхээр Би түүний эсрэг ярьсан бүрдээ Би түүнийг лавтай яа санадаг. Тийм болохоор Миний зүрх сэтгэл түүн уруу тэмүүлдэг. Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


“Тэр үед Би Израилийн бүх ургуудын Бурхан болж, тэд Миний ард түмэн болох болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Иаковын майхнуудын сайн сайхныг сэргээн, түүний амьдардаг газруудад өршөөл үзүүлнэ. Хот өөрийн балгас дээр дахин баригдаж, ордон өөрийн зөв газартаа босох болно.


Түүний өдрүүдэд Иуда аврагдаж, Израиль аюулгүй амьдарна. Түүний дуудагдах нэр нь «ЭЗЭН бол бидний зөв шударга» юм”.


Миний гар түүнтэй хамт байж, Миний мутар ч бас түүнийг хүчтэй болгоно.


ЭЗЭН тунхаглаж байна. “Тэр өдөр Би доголонг болон хөөгдсөнийг, Өөрийн зовоосон хүмүүсээ хүртэл цуглуулна.


Дараа нь Иаковын гэр гал болж, Иосефын гэр дөл болох юм. Харин Есавын гэр сүрэл мэт болно. Тэд Есавын гэрээс нэг ч хүн амьд үлдэхгүй болтол нь тэднийг галд хаяж шатаана”. Учир нь ЭЗЭН айлджээ.


Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.


Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн, газрын дөрвөн зүгээс Израилийн цөлөгдсөн хүмүүс, Иудагийн бутрагсдыг цуглуулна.


Бүү айгтун. Учир нь чи ичгүүрт унахгүй. Бүү ичингүйр. Учир нь чи гутамшиг болохгүй. Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж, бэлэвсрэлийнхээ доромжлолыг цаашид дурсахгүй.


Дүрэлзсэн уурандаа Би эгшин зуур чамаас нүүрээ нуусан боловч, мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж чиний Аврагч ЭЗЭН айлдаж байна.


Иймээс ЭЗЭН айлдаж байна. «Би өрөвдөн Иерусалим уруу эргэж ирсэн учир Миний өргөө тэнд босгогдох болно» гээд «Хэмжүүр Иерусалимын дээгүүр татагдах болно» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна”.


Тэдний Бурхан ЭЗЭН тэр өдөр тэднийг Өөрийн ард түмний сүрэг шиг аврах болно. Учир нь тэд титмийн чулуу мэт Түүний нутагт гялалзах болно.


Тэдний хүүхдүүд бас урьдынх шигээ байж, тэдний цуглаан Миний өмнө тогтоогдох болно. Би тэдний бүх дарлагчдыг шийтгэнэ.


Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго. Гярхай нэгэн эдгээрийг мэдэг. Учир нь ЭЗЭНий замууд зөв юм. Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.


Тийм учраас төрүүлэхээр өвдөж буй эмэгтэй нь хүүхдээ төрүүлэх цаг хүртэл тэднийг Тэр өгөх болно. Тэгээд Түүний үлдсэн ах дүүс нь Израилийн хөвгүүд уруу буцах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite