Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зехариа 1:3 - Ариун Библи 2004

3 Тиймээс тэдэнд хэл. “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн» хэмээн түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад «Тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Тиймээс тэдэнд хэл. Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Над уруу эргэгтүн хэмээн түг түмдийн ЭЗЭН тунхаглаад, тэгвэл Би та нар уруу эргэх юм» гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.

Gade chapit la Kopi




Зехариа 1:3
33 Referans Kwoze  

Эцэг өвгөдийнхөө өдрүүдээс та нар Миний дүрмүүдээс эргэн, тэднийг сахиагүй. Над уруу буцан ирэгтүн, Би ч та нар уруу буцан ирэх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна. “Гэвч та нар «Бид яаж буцан ирэх вэ?» гэж хэлдэг.


“Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн. Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно”. Харагтун, Та бол бидний Бурхан ЭЗЭН тул бид Тан уруу ирдэг.


ЭЗЭН тунхаглаж байна. “Харин одоо ч гэсэн мацаг барин, уйлан, гашуудаж бүх зүрхээрээ Над уруу эргэгтүн!


ЭЗЭН ийн тунхаглаж байна. “Израиль аа, хэрэв чи буцаж ирвэл Над уруу буцаж ир. Хэрэв чи жигшүүрт зүйлсээ Миний оршихуйгаас зайлуулж, ганхахгүй байж,


Би тэднийг үндсээр нь тастасны дараа Би тэднийг дахин энэрнэ. Би тэднийг буцаагаад хүн нэг бүрийг өөрийнх нь өв уруу, өөрийнх нь нутаг уруу авчирна.


Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун.


Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана. Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.


Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.


Тэдэнд өгүүл. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би хорон муу хүний үхэлд огтхон ч баярлахгүй. Харин хорон муу хүн замаасаа эргэж, амьдрахад Би баярлах болно. Өөрийн муу замаасаа буцагтун, буцагтун! Тэгвэл та нар юунд үхэх вэ, Израилийн гэр ээ?”


Мөн Би та нарт эш үзүүлэгчид болох бүх зарц нараа дахин дахин илгээж, “Одоо хүн бүр өөрсдийн бузар муу замаасаа эргэж, өөрсдийн үйлсээ засаж, өөр бурхдад мөргөхөөр хойноос нь бүү яв. Тэгвэл, та нарт болон эцэг өвгөдөд чинь Миний өгсөн нутагт та нар амьдрах болно. Гэвч та нар чихээ тавьж, Намайг сонссонгүй.


Тэд «Хүн бүр өөрийн бузар муу замаас болон үйлсийнхээ бузар муугаас эргэж, ЭЗЭНий та нарт болон та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд өгсөн нутагт амьдар.


Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.


Гэвч амсхиймэгцээ тэд дахин Таны өмнө мууг үйлдэв. Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон. Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов. Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов. Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварч,


Гэвч өөрсдийн зовлон шаналал дотор тэд Израилийн Бурхан ЭЗЭН уруу эргэж, Түүнийг хайсан бөгөөд Тэр тэдэнд олдсон юм.


Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу эргэвэл, чи дахин сэргэнэ. Хэрэв чи шударга бус байдлыг хол зайлуулаад,


Би чиний хилэнцийг өтгөн үүл мэт, чиний нүглийг үүл мэт хөөсөн. Би чамайг аварсан учир Над уруу эргэгтүн”.


“Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж, эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү? Тэр нутаг бүрмөсөн бохирдохгүй гэж үү? Гэвч чи олон амрагтай янхан юм. Гэлээ ч чи Над уруу буцаж ирдэг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Гэсэн ч та нар «Яагаад хүү нь эцгийнхээ гэм буруугийн төлөөх шийтгэлийг эс үүрнэ вэ?» хэмээн өгүүлдэг. Хүү нь шударга, үнэн зөвийг үйлдэн, Миний хамаг тогтоолыг сахин тэдгээрийг үйлдсэн үед тэр заавал амьдарна.


тэрээр Асатай уулзахаар явж, түүнд —Аса болон бүх Иуда, Бениамин аа, намайг сонс. Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно.


Үйлдсэн хамаг гэм буруугаа чи өөрөөсөө зайлуулж, өөрийгөө шинэ зүрх, шинэ сүнстэй болго. Учир нь Израилийн гэр ээ, яагаад чи үхнэ вэ?


Учир нь Би үхэгсдийн хэнийх нь ч үхэлд баярладаггүй” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тиймээс гэмшиж, амьдар”.


Swiv nou:

Piblisite


Piblisite