Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 3:18 - Ариун Библи 2004

18 Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Товлосон найр наадмуудын талаар Энэлэгсдийг Би цуглуулах болно. Тэд чамаас ирсэн, Сион оо! Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.

Gade chapit la Kopi




Зефаниа 3:18
18 Referans Kwoze  

«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгуудаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.


Тогтоогдсон баяруудад хэн ч ирдэггүй учир Сионы замууд гашуудаж байна. Түүний бүх дааман хаалга эзгүйрчээ. Түүний тахилч нар ёолж, онгон охид нь зовж, тэрээр өөрөө ч гашуудаж байна.


Тэр цагт буюу Би та нарыг хамтад нь цуглуулах цагт Би та нарыг оруулна. Үнэхээр Би дэлхийн бүх ард түмнүүдийн дунд та нарт яруу алдар болон магтаалыг өгнө. Тэр үед Би та нарын нүдний өмнө амжилтыг чинь сэргээх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Товлогдсон наадмууд ба ЭЗЭНий найрын өдөрт та нар юу хийх вэ?


Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, өөрсдөдөө нэг удирдагчийг томилон, тэр газраас явах болно. Учир нь Иезреелийн өдөр нь агуу байх юм.


Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд болон тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газруудад Би тэднийг тэжээх болно.


Зовлон ба тэнүүчлэлийн өдрүүдэд Иерусалим урьдын өдрүүдэд байсан өөрийн бүх үнэт зүйлийг дурсан санагалзана. Ард түмэн өстний гарт унасан ч хэн ч түүнд туслаагүй. Өстнүүд түүнийг харж, эвдрэл сүйрлийг нь элэглэнэ.


“Тэгээд Би Өөрөө хонин сүргийнхээ үлдэгсдийг Өөрийн хөөн зайлуулсан нутгаас цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд үр жимс гаргаж, үржинэ.


Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж, Тэднээр намайг удирдуулаач. Тэднээр намайг Өөрийн ариун уул ба Өөрийн орших газарт авчруулаач.


ЭЗЭН түүнд —Хотын дундуур, бүр Иерусалимын дундуур явж, энэ хот дотор үйлдэгдэж буй хамаг жигшүүрт хэргээс болж санаа алдаж, ёолон буй хүмүүсийн духан дээр тэмдэг тавь гэв.


Бид өөрсдийн хөршүүдэд буруутан, Бидний эргэн тойронд байгсдад доог тохуу болсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite