Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 2:13 - Ариун Библи 2004

13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган, Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, хуурай цөл мэт болгоно.

Gade chapit la Kopi




Зефаниа 2:13
19 Referans Kwoze  

Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан, «Ниневе сүйтгэгдсэн! Түүний төлөө хэн гашуудах вэ?» гэж хэлнэ. Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?”.


Ниневегийн зөн. Елкош хүн Нахумын үзэгдлийн ном.


Тийм учраас түмэн цэргийн БУРХАН Эзэн түүний зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж, сүр жавхлангийнх нь дор дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.


Эзэн Сион уул болон Иерусалимд Өөрийн бүх ажлыг дуусгамагц, “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ” гэж айлдана.


Тэнд гал чамайг шатааж, илд чамайг цавчин унагах болно. Царцаа мэт тэр чамайг сүйтгэх болно. Өөрийгөө мөлхөгч царцаа мэт олшруул. Өөрийгөө багшрах царцаа мэт олон болго.


Тэд Ассирийн газар нутгийг илдээр, Нимродын газар нутгийг үүдэн дээр нь хариулах болно. Ассири манай нутгийг довтолж, нутаг дэвсгэрийг минь талхлахад Тэр биднийг түүнээс аврах болно.


Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Өөрийн ард түмнээс үлдсэн үлдэгсдийг буцааж авна.


Миний уур хилэнгийн таяг болох Ассири гаслантай яа! Гарт буй саваа бол Миний зэвүүцэл юм.


Энэ бол бүх дэлхийн эсрэг тогтоогдсон төлөвлөгөө. Энэ бол бүх үндэстний эсрэг сунгагдсан мутар юм.


Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн, буцаж, Ниневед амьдрав.


“Хазор цөөвөр чононуудын үүр болон мөнхөд зэлүүд газар болно. Хэн ч тэнд амьдрахгүй, хүний хүү ч тэнд оршин суухгүй” хэмээв.


Босож, агуу их хот Ниневе уруу очиж, түүний эсрэг хашхир. Учир нь тэдний бузар булай нь Миний өмнө илэрхий гарч ирлээ гэв.


Босож, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах гэж байгаа тунхгийг тунхагла гэжээ.


“Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана. Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite