Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 2:10 - Ариун Библи 2004

10 Тэд элэглэж, түмэн цэргийн ЭЗЭНий ард түмний эсрэг ихэмсэг болсон учраас бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Тэд элэглэж, түг түмдийн ЭЗЭНий ард түмний эсрэг Ихэмсэг загнасан тул Бардам зангийнхаа хариуд тэд Үүнийг авах болно.

Gade chapit la Kopi




Зефаниа 2:10
18 Referans Kwoze  

Бид Моабын бардам, хэт бардам, ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ. Түүний хоосон сайрхал нь хуурамч юм.


Бид Моабын бардам зангийн талаар буюу тэрээр их бардам гэдгийг, түүний ихэмсэг, бардам, сагсуу онгироо, өөрийгөө өргөмжилдөг зангуудын тухай сонссон.


Би Моабын элэглэлийг, Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо. Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж, нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчиддаа захирагд. Та бүгд бие биедээ даруу хандах байдлаар өөрсдийгөө хувцасла. Учир нь Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнд нигүүлслээ өгдөг.


Хадны ан цав болон өөрийн орших газрын өндөрлөгт амьдардаг чамайг зүрхний чинь ихэрхэл хуурчээ. Чи зүрхэндээ «Хэн намайг газарт буулгах вэ?» гэдэг.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.


Мосе, Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Чи хэдий удаан Миний өмнө номхрохоос татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Гэвч чи Миний ард түмнийг явуулахгүй, тэдний эсрэг өөрийгөө өргөмжилсөөр байна.


Түүний бузар булай нь банзал дотор нь байлаа. Тэр өөрийн ирээдүйгээ эргэцүүлсэнгүй. Тиймээс тэрээр гайхмаар унажээ. Түүнд тайтгаруулагч ч байхгүй. “Дайсан өөрийгөө дөвийлгөсөн учраас, ЭЗЭН, миний зовлонг хараач!”.


Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар алгаа ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг сэтгэлийн хамаг элэглэлтэйгээр баяссан.


тэднийг дарлахыг ЭЗЭН хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний төлөө хаадыг зэмлэн,


Өөрийн ард түмэн болох Израильд заяасан өв дээр зодолддог Миний бүх бузар муу хөршүүдийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би тэднийг газар нутгаас нь үндсээр нь тастаж, Иудагийн гэрийг тэдний дундаас үндсээр нь тастах гэж байна.


Та нар «Бид хүчирхэг дайчид, тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж яаж хэлж чадна вэ?


Чи хол хөндий зогсож, харь хүмүүс түүний баялгийг авч одон, гадаадынхан түүний дааман хаалгаар орж ирэн Иерусалимын төлөө шавга хаях тэр өдөр чи ч гэсэн тэдний нэг мэт байсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite