Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Зефаниа 1:13 - Ариун Библи 2004

13 Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй, усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй”.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Цаашилбал, тэдний баялаг нь олз болж, Тэдний байшингууд эзгүйрнэ. Тийм ээ, тэд байшингууд барих боловч тэндээ амьдрахгүй, Усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй.

Gade chapit la Kopi




Зефаниа 1:13
24 Referans Kwoze  

Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж, тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй. Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.


Чи тариалах боловч хураахгүй. Чи чидун шахах боловч өөрийгөө тосоор тослохгүй. Мөн усан үзмийг шахах боловч чи дарс уухгүй.


Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй.


Би түүнийг харь хүмүүсийн гарт дээрмийн эд зүйлс мэт өгч, дэлхийн хорон муу үйлстэнд олз болгон тушааж, тэд түүнийг бузарлана.


Чиний бүх нүглийн төлөө бүх хязгаар нутагт чинь Би чиний эд баялаг болон эрдэнэсийг үнэгүйгээр олз болгон өгнө.


Учир нь «Бид ямар их сүйрэв! Бид гутамшиг болов. Учир нь тэд бидний сууцыг хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ”.


Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй.


Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг Би тэр өдөр шийтгэх болно.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


Тийнхүү Би тэдний дээрээс Өөрийн зэвүүцлийг асгалаа. Би Өөрийн уурын галаар тэднийг шатаалаа. Тэдний явдлыг Би тэдний толгой дээр хариулав» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Тэд өөрсдийн мөнгийг гудамжнууд уруу чулуудаж, тэдний алт нь жигшүүрт зүйл болно. ЭЗЭНий хилэнгийн өдөрт тэдний мөнгө, алт тэднийг чөлөөлж чадахгүй. Тэд идэх дур хүслээ цатгаж үл чадах бөгөөд өөрсдийн ходооднуудыг дүүргэж үл чадна. Учир нь тэдний гэм буруу нь бүдрэх шалтаг болсон юм.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.


Тэд чиний ургац болон хоол хүнсийг залгина. Тэд чиний хөвгүүд болон охидыг залгина. Тэд чиний хонин сүрэг болон үхэр сүргийг залгина. Тэд чиний усан үзэм болон инжрийн моддыг залгина. Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.


Гай гамшгийн дээрээс гай гамшиг тунхаглагдана. Учир нь бүх газар нутаг үгүйрэн хоосров. Гэнэтхэн миний майхнууд, агшин зуур миний хөшигнүүд үгүйрэн хоосров.


Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Тэд чамайг устгах хүртэл малын чинь төл, газрын ургацыг чинь иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй.


Хөдөө тал дахь Миний уул аа, чиний хязгаар нутаг дахь нүглийн төлөө чиний мөргөлийн өндөрлөгүүдийн хамт чиний эд баялаг болон бүх эрдэнэсийг Би олзонд өгнө.


Бидний өв харийнхан уруу, гэрүүд маань гаднын хүмүүс уруу эргүүлэн өгөгдөв.


Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана.


Swiv nou:

Piblisite


Piblisite