Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 9:4 - Ариун Библи 2004

4 Саул газар хөсөр унав. Тэгээд —Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод, —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Саул хөсөр унан —Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ? гэж түүнд хэлэх дууг сонсоод —

Gade chapit la Kopi




Үйлс 9:4
22 Referans Kwoze  

Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Цог жавхлангийн дараа Тэр намайг, та нарыг дээрэмдсэн үндэстнүүдийн эсрэг илгээв. Учир нь та нарт хүрэгч нь Түүний мэлмийн цэцгийд хүрдэг.


Учир нь бие нэг атлаа олон эрхтэнтэй байдаг. Биеийн бүх эрхтнүүд нь хэдийгээр олон боловч нэг бие болдог мэт Христ ч мөн тийм болой.


Тиймээс Бурханы энэрэл хийгээд хатуу байдлыг харагтун. Унасан хүмүүсийн дээр хатуу байдал нь, харин таны дээр Бурханы энэрэл нь, хэрэв та Түүний энэрэл дотор цаашид байх аваас, байна. Эс бөгөөс та ч гэсэн тастагдах болно.


Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон бөгөөд Түүний оршихуйн тэнгэр элч тэднийг аварсан. Өөрийн хайр, өршөөл дотор Тэр тэднийг аварсан. Тэрээр эртний бүхий л өдрүүдэд тэднийг өргөн, явсан билээ.


ЭЗЭНий тэнгэр элч тэнгэрээс түүнийг —Абрахам аа, Абрахам аа! гэж дуудсанд тэрээр —Би энд байна гэв.


Сараигийн зарц бүсгүй Хагар аа! Чи хаанаас ирээд, хаашаа явж байна вэ? гэсэнд тэрээр —Би өөрийн эзэгтэй Сараигаас зугтаж явна гэж хариулжээ.


Яагаад гэвэл бид Түүний биеийн эрхтнүүд юм.


Үнэндээ хэн та нарыг шилдэг хэмээн үзнэ вэ? Та нарт байгааг та нар хүлээж аваагүй гэж үү? Хэрэв үнэхээр хүлээж авсан юм бол аваагүй юм шиг та нар юунд сайрхана вэ?


Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт —Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Миний Танд хайртайг Та мэднэ гэж хэлэв. Есүс түүнд —Миний хургануудыг тэжээ гэлээ.


Тэгэхэд Хаан тэдэнд “Үнэнээр Би та нарт хэлье. Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” гэж хэлнэ.


Гэтэл ЭЗЭН Бурхан хүнийг дуудаж, —Чи хаа байна вэ? гэсэнд


Гэтэл Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ.


Тэгээд Есүсийг “Би байна” гэж хэлэхэд хүмүүс ухарч газар унацгаав.


Харин Эзэн —Марта, Марта, чи мөн ч их зүйлд санаа тавьж зовох юм даа.


Би тэднийг даруй устгахын тулд энэ чуулганы дундаас холдон зайл гэв. Тэгээд тэд нүүрээрээ унав.


Түүний харахаар эргэхийг ЭЗЭН хараад, бутны дундаас Бурхан түүнийг дуудан —Мосе! Мосе! гэсэнд, тэр —Би энд байна гэж өгүүлэв.


мөнөөх эмэгтэй тэр даруй түүний хөлд унаж амьсгалаа хураав. Залуус орж ирээд, түүний нас барсныг үзэв. Тэгээд түүнийг авч гараад нөхрийнх нь дэргэд оршуулжээ.


Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд,


Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite