23 Учир нь чи хор шар, худал хуурмагийн хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.
23 Учир нь хор шар, зүй бусын хүлээсэнд байгааг чинь би харж байна гэжээ.
Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу?
Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.
Хэн чинь ч Бурханы нигүүлслээс салахгүйн тулд болон ямар ч гашуун үндэс урган хор учруулан, түүгээр олон хүн бузарлагдахгүйн тулд сэрэмжил.
Есүс тэдэнд —Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Нүгэл үйлдэгч бүр нүглийн боол мөн.
хүмүүст эрх чөлөөг амладаг атлаа өөрсдөө ялзралын боол билээ. Учир нь хүн юунд дийлдэнэ, түүгээрээ боолчлогддог ажээ.
Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,
Учир нь бид бас өөрсдөө урьд нь мунхаг, дуулгаваргүй, мэхлэгдсэн, зүсэн бүрийн хүсэл тачаал хийгээд зугаа цэнгэлд боолчлогдсон, муучлал болон атаа жөтөө дотор амьдралаа өнгөрөөн, бие биеэ үзэн ядаж, жигшүүрт байсан.
Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач.
Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.
Тийм учраас Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би энэ хүмүүс болох тэднийг агиар хооллож, тэдэнд хортой ус уулгахаар өгнө.
Чиний зам болон чиний үйлс эдгээр зүйлсийг чам дээр авчрав. Энэ нь чиний бузар муу байдал. Ямар гашуун юм бэ? Энэ нь чиний зүрх сэтгэлийг хөндсөн билээ!
Элэглэхээ одоо зогсогтун. Эс тэгвэл та нарын гинж чангарна. Учир нь бүх дэлхий дээрх тогтоогдсон сүйрлийг түмэн цэргийн Эзэн БУРХАНаас би сонсов.
Өө, ЭЗЭН, би үнэхээр Таны зарц, Би Таны зарц бүсгүйн хүү Таны зарц билээ. Та миний хүлээсийг тайлсан юм.
Түүний ходоодон дахь хоол нь түүний дотор наж могойн хор болж хувирсан.
Аливаа хорсол, уур, хилэн, шуугиан, гүтгэлэг нь бүх бузар муугийн хамт та нараас зайлаг.