Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 28:26 - Ариун Библи 2004

26 “Энэ ард түмэнд очиж хэлтүгэй. Та нар сонссоор байх боловч ойлгохгүй. Та нар харсаар байх боловч ухамсарлахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

26 “Энэ ард түмэнд очиж хэлтүгэй. Сонсон сонсовч хэзээ ч ойлгохгүй, Харан харавч огт ухаарахгүй.

Gade chapit la Kopi




Үйлс 28:26
20 Referans Kwoze  

Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.


Энэ нь тэд харж байхдаа хардаг боловч ухамсарлахгүй, сонсож байхдаа сонсдог боловч ойлгохгүйн тулд юм. Эс бөгөөс тэд эргэж буцан, уучлагдах байсан гээд,


Судрыг ухааруулахын тулд тэдний оюун ухааныг нээв.


Есүс —Мунхаг хүмүүс ээ! Эш үзүүлэгчдийн хэлсэн бүхэнд итгэхдээ хойрго сэтгэлтэнгүүд ээ!


Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдсөн юм. Харин харавч тэд харахгүй, сонсовч ойлгохгүйн тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг.


“Нүдтэй боловч хардаггүй, чихтэй боловч сонсдоггүй, мунхаг болон мэдрэмжгүй хүмүүс ээ, үүнийг сонс.


түүнчлэн Би ч тэдэнд шийтгэлийг сонгож, айдаг юмсыг нь тэдний дээр авчирна. Яагаад гэвэл Би дуудсан боловч, хэн ч хариулаагүй. Би айлдсан боловч хэн ч чих тавиагүй. Тэд Миний өмнө мууг үйлдэж, Миний хүсээгүйг сонгосон”.


Тийм учраас үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж, гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.


Учир нь ЭЗЭН та нарын дээр гүн нойрны сүнсийг цутгаж, та нарын нүд буюу эш үзүүлэгчдийг хааж, та нарын тэргүүн буюу үзмэрчдийг бүтээв.


Харин ЭЗЭН өнөөдрийг хүртэл та нарт ойлгох ухаан, харах нүд, сонсох чихийг өгөөгүй.


Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв. —Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite