Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 26:29 - Ариун Библи 2004

29 Паул —Богинохон ч бай, удаан хугацаанд ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгдээрээ энэхүү гинжнээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 Паул —Төдхөн ч бай, үгүй ч бай зөвхөн та ч биш, харин өнөөдөр энд намайг сонсогсод бүгд энэхүү хүлээснээс бусдаар надтай адил болоосой гэж би Бурханд залбирмаар байна гэв.

Gade chapit la Kopi




Үйлс 26:29
18 Referans Kwoze  

Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.


Бид хүн бүрийг Христ дотор төгс болгохын тулд бүх мэргэн ухаан дотор хүн бүрд сануулж, хүн бүрд заан Түүнийг тунхаглаж байна.


Ах дүү нар аа, миний зүрх сэтгэлийн хүсэл болон тэдний төлөө Бурханд хандах миний залбирал нь тэдний аврал билээ.


Мянгатын дарга ирээд Паулыг барьж авч, давхар гинжлэхийг тушааж, түүний хэн болох, мөн юу үйлдсэнийг нь байцааж эхлэв.


Бага зэргийн мунхаглал дотор минь намайг тэвчихийг хүсье. Намайг хүлцэн тэвчээрэй.


Бүх хүмүүс над шиг байгаасай гэж би хүсдэг. Гэхдээ хүн бүрд өөрийнх нь бэлэг Бурханаас байдаг бөгөөд нэг нь ийм байхад нөгөө нь өөр байдаг аж.


Та нар хэдийн бялхсан бөгөөд баян болжээ. Та нар бидэнгүйгээр хаад болжээ. Та нар үнэхээр хаад болсон байгаасай гэж би хичнээн их хүснэ вэ. Тэгвэл бид ч та нартай хамт хаанчилна шүү дээ!


Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв. —Фелик нэг хүнийг хорионд үлдээгээд явсан юм.


Херод түүнийг гаргах гэж байсан яг тэр шөнө нь Петр хоёр цэргийн дунд давхар гинжээр гинжлээстэй унтаж байлаа. Хаалганы өмнөх харуулууд ч шоронг манаж байв.


Гэвч Би хүнээс гэрчлэл авдаггүй, харин Би эдгээрийг хэлж байгаа нь та нарыг аврагдаасай гэсэнд юм.


Харин чи үүнийг сонсохгүй бол миний сэтгэл бардам зангийн өмнөөс нууцгайлан уйлна. ЭЗЭНий сүрэг олзлогдсон тул миний нүд гашуунаар уйлж, нулимс урсгана.


Тэрээр эзэгтэйдээ —Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв.


Тэгэхэд хааны сэтгэл нь гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орон уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь хэмээж байв.


Харин Мосе түүнд —Чи миний өмнөөс хардаж байна уу? ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгчид байгаад ЭЗЭН тэдний дээр Өөрийн Сүнсийг тавьдаг ч болоосой хэмээн хэлэв.


Израилийн хөвгүүд тэдэнд —Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.


Гэвч Иеремиа —Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНийг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьдрах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite