Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 25:12 - Ариун Библи 2004

12 Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож —Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Таныг Цезарь уруу илгээх боллоо гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож —Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Та Цезарь уруу явах боллоо гэлээ.

Gade chapit la Kopi




Үйлс 25:12
17 Referans Kwoze  

Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу Христ одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай бие дотор минь өргөмжлөгдөх болно.


Энэ бүхэн дууссаны дараа Паул Македони, Ахайг дайрч Иерусалим уруу явъя гэж сүнсээр шийдэн, «Тэнд хэсэг байгаад би Ромд очих ёстой» гэв.


Биднийг Ромд ирэхэд Паулыг харгалзагч цэргийн хамт тусдаа амьдрахыг зөвшөөрчээ.


Агрийп Фестэд —Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.


Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл харгалзагчийн дор байлга гэж тушаасан юм гэв.


Гэтэл дараах шөнө нь Эзэн Паулын дэргэд зогсон, —Зоригтой байгтун. Учир нь чи Намайг Иерусалимд яаж гэрчилсний адил Ромд ч мөн гэрчлэх ёстой юм гэжээ.


Газар дэлхийн бүх оршин суугчид юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрийн цэргүүдэд ч, газар дэлхийн оршин суугчдын дунд ч гэсэн Өөрийн хүслээр үйлддэг. Хэн ч Түүний мутрыг хорьж чадахгүй бөгөөд “Та юу хийсэн юм бэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?


Учир нь хүний уур хилэн Таныг магтах болно. Уур хилэнгийн үлдэгсдээр Та Өөрийгөө хүрээлүүлнэ.


Тиймээс Та юу бодож байгаагаа бидэнд хэлээч? Бид Цезарьт албан татвар өгөх нь хуульд нийцэх үү, эсвэл үгүй юу? гэхэд


Иймээс хэрэв би буруутан байгаад үхвэл зохих ямар нэгэн хэрэг үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин энэ хүмүүсийн намайг буруутгаж байгаа эдгээр ял зэмлэлийн аль нь ч үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.


Хэдэн өдрийн дараа Агрийп хаан болон Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.


Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite