Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 25:11 - Ариун Библи 2004

11 Иймээс хэрэв би буруутан байгаад үхвэл зохих ямар нэгэн хэрэг үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин энэ хүмүүсийн намайг буруутгаж байгаа эдгээр ял зэмлэлийн аль нь ч үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Иймээс хэрэв би буруутан байгаад, үхвэл зохих зүйл үйлдсэн аваас үхэхээс татгалзахгүй. Харин намайг эдний буруутгаж байгаа зүйл нь үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.

Gade chapit la Kopi




Үйлс 25:11
17 Referans Kwoze  

Гэвч иудейчүүд эсэргүүцсэн тул би Цезарьт давж заалдахаар аргагүйн эрхэнд шаардсан нь өөрийн ард түмний эсрэг ямар нэгэн ял буруутгалыг тулгах гэсэн хэрэг биш байв.


Агрийп Фестэд —Хэрэв энэ хүн Цезарьт давж заалдана гээгүй бол чөлөөлж болох л байжээ гэв.


Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн.


Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл харгалзагчийн дор байлга гэж тушаасан юм гэв.


Иудейчүүд Эзэн Есүсийг болон эш үзүүлэгчдийг алж, бас биднийг хавчиж байв. Тэд Бурханд таалагдалгүй, бүх хүнд өстөн болж,


Паул —Намайг шүүх ёстой Цезарийн шүүхийн өмнө би зогсож байна. Иудейчүүдийн эсрэг би ямар ч бузар мууг үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.


Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад —Ромын иргэнийг шүүхгүйгээр ташуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд


Паулыг ам нээх гэтэл Галлион урьтаж иудейчүүдэд ингэж хэлэв. —Иудейчүүд ээ! Хэрэв энэ нь гэмт хэрэг, эсвэл хорт явдал байсан бол та нарын гомдлыг хүлээж авах үндэслэл надад бүрэн байхсан.


харин Паул тэдэнд —Тэд Ромын иргэд биднийг шүүхгүйгээр олны өмнө жанчиж, шоронд хийсэн. Одоо болохоор биднийг нууцаар хөөж байна. Үгүй шүү! Тэд өөрсдөө ирж биднийг гаргаг гэв.


хэрэв дааман хаалган дээр миний тусламж буйг хараад өнчин хүний эсрэг гараа далайсан бол,


Давид өөртөө —Би нэгэн өдөр Саулын гарт устгагдах байх. Филистчүүдийн нутагт зугтаж очихоос өөр арга надад алга. Тэгвэл Саул намайг Израилийн хязгаар нутаг даяар эрж хайхаас цөхөрч, ингээд би түүний гараас зугтана хэмээн өгүүлэв.


Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан, Хүчит Нэгэн, ЭЗЭН болох Бурхан! Тэр мэднэ. Мөн Израиль ч өөрөө мэдэг. Хэрэв энэ нь тэрслэл юм уу, ЭЗЭНий эсрэг итгэлгүй үйл байсан бол Эзэн энэ өдөр биднийг бүү авраг.


Үүнээс гадна, Иеремиа Зедекиа Хаанд —Би чиний эсрэг, чиний зарц нар, эсвэл энэ ард түмний эсрэг ямар нүгэл үйлдсэн гэж чи намайг шоронд оруулав?


Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож —Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Таныг Цезарь уруу илгээх боллоо гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite