Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 23:19 - Ариун Библи 2004

19 Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад —Чи надад юу хэлэх гээв? гэж хувьчлан асуув.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Мянгатын дарга түүнийг гараас нь хөтлөн зайдуу аваачаад —Чи надад юу хэлэх гэв? гэж хувьчлан асуув.

Gade chapit la Kopi




Үйлс 23:19
12 Referans Kwoze  

Есүс түүнд —Чиний төлөө юу хийж өгөхийг чи Надаас хүсэж байна вэ? гэхэд, сохор эр Түүнд —Рабуни (Багш гэсэн утгатай), би дахин хараатай болмоор байна гэжээ.


Харин Есүс гараас нь барьж өндийлгөхөд, хүү босов.


Есүс тэр хүнийг гараас нь хөтөлж тосгоноос гаргаад, нүд уруу нь нулимсны дараа, түүн дээр мутраа тавиад түүнээс —Чи ямар нэгэн юм харж байна уу? гэж асуухад,


Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэгээд хаан хатан Естерт —Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.


Хоёр дахь өдөр нь найран дээр тэд дарсаа ууж байхдаа хаан Естерт —Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна? Хаант улсын тал ч байсан, түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.


Тэгээд хаан түүнд —Хатан Естер чамайг юу зовоов? Чи юу хүсэж байна вэ? Хаант улсын тал ч байсан, чамд өгөх болно гэв.


Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.


Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,


Тэд түүнийг барьж Арейпагт авчраад, —Чиний тунхаглаж буй шинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?


Тэр түүнийг мянгатын дарга уруу дагуулж ирээд, —Хоригдол Паул намайг дуудаж, энэ залууд танд хэлэх зүйл байгаа тул танд хүргэж өгөхийг хүссэн юм гэжээ.


Тэр —Иудейчүүд Паулын хэргийг илүү нарийвчлан хэлэлцэх гэж байгаа мэт түүнийг маргааш Зөвлөлд аваачих хүсэлтийг танд хэлэхээр зөвшилджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite