Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 23:15 - Ариун Библи 2004

15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч түүний хэргийг нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Тиймээс та бүгд Зөвлөлтэй хамтарч хэргийг нь нарийн авч үзэх гэж байгаа мэтээр мянгатын даргад хэл хүргэж, өөрсөд дээрээ Паулыг авчруул. Харин бид ойртож ирэхээс нь өмнө түүнийг алахад бэлэн байна гэцгээв.

Gade chapit la Kopi




Үйлс 23:15
14 Referans Kwoze  

Тэдний хөл нь муу уруу гүйн, гэм буруугүй цусыг урсгахдаа яардаг. Тэдний бодол нь хилэнцэт бодол бөгөөд тэдний замд эвдрэл, сүйрэл бий.


Учир нь тэдний хөл хорон муу уруу ухасхийдэг бөгөөд Тэд цус урсгах гэж яарч сандарна.


Тэгээд маргааш нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж, түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зөвлөлийг цуглахыг тушаан, Паулыг авчирч, тэдний өмнө зогсоожээ.


Учир нь тэд хорон мууг үйлдээгүй цагтаа нойрсож чаддаггүй юм. Хэн нэгнийг бүдрүүлж унагаагүй цагт тэдний нойр нь хулждаг.


Хэдийгээр тэд Таны эсрэг хорон мууг санаархаж, Хуйвалдаан зохиосон боловч Тэд амжилтад хүрэхгүй.


Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа)


Ингээд баг цэрэг, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд,


Паул Зөвлөлийг анхааралтай харан, —Ах дүү нар аа, өнөөдрийг хүртэл би Бурханы өмнө хүний мөсөөр сайн амьдарч ирлээ гэв.


Тэгээд Паул нэг хэсэг нь садукайчууд, нөгөө нь фарисайчууд болохыг ажиглаад, Зөвлөлд хандан —Ах дүү нар аа, би бол Фарисайн хүү Фарисай. Би найдвар болон үхэгсдээс амилах амилалтын төлөө шүүгдэж байна хэмээн хашхирав.


Тэгэхэд Ионадаб түүнд —Орондоо хэвтэж, өвчтэй мэт дүр үзүүл. Эцэг чинь чамайг эргэхээр ирэхэд нь түүнд “Дүү бүсгүй Тамарыг ирүүлж, миний нүдний өмнө хоол ундыг минь бэлдүүлээч. Би үүнийг нь харж, Тамарын гараас идмээр байна” гэж хэл гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite