26 Иймээс зүрх минь баярлаж, хэл минь баяссан. Махан бие минь найдвар дотор оршино.
26 Тиймээс зүрх минь баярлаж, хэл минь баяслаа. Махбод минь ч найдвар дотор оршино.
Тиймээс миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг. Миний бие ч аюулгүй аж төрнө.
Би Танд магтан дуулах үед уруул минь баярлан хашхирна. Мөн Таны аварсан миний сэтгэл баясна.
Чөмөг, өөх идсэн юм шиг сэтгэл минь цадсан бөгөөд Ам минь баясгалант уруулаар магтаалуудыг өргөдөг.
Та надад уй гашууг минь бүжиг болгосон. Та тааран хувцсыг минь тайлан надад баяр хөөрийг өмсгөсөн.
Давид Түүний тухай “Би Эзэнийг өмнөө үргэлж харж байсан. Тэр Миний баруун талд байдаг учир би чичирч дагжихгүй.
Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Өөрийнхөө ариун Нэгэнийг ялзралд хүргэхгүй.