Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 19:33 - Ариун Библи 2004

33 Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад Александр хүмүүст чимээгээ намдахыг гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

33 Тэгтэл иудейчүүд Александрыг олны өмнө урагш гаргахад хүмүүст чимээгээ намдахыг Александр гараараа дохиод олон түмний өмнө өөрсдийгөө өмгөөлөхийг хүсжээ.

Gade chapit la Kopi




Үйлс 19:33
11 Referans Kwoze  

Гэвч Петр тэдэнд чимээгүй байхыг гараараа дохиод Эзэн түүнийг шоронгоос хэрхэн гаргасныг ярьж, —Энэ тухай Иаковд болон ах дүү нарт мэдэгд гээд өөр газар уруу явав.


Зэсийн дархан Александр надад их гай тарьсан. Эзэн түүнд хийснийх нь хариуг өгөг.


Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.


Та бүгдийн талаар ингэж бодох нь миний хувьд зөв юм. Яагаад гэвэл та нар миний зүрхэнд байдаг. Намайг сайн мэдээг батлан хамгаалж байхад ч, хүлээстэй байхад ч та нар бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.


Захирагч Паулыг ярь гэж дохисонд тэр —Та олон жилийн турш энэ ард түмнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно.


Түүнийг зөвшөөрөхөд Паул шатан дээр зогсон гараа өргөхөд цугласан олон чимээгүй болов. Тэгээд тэдэнд хандаж Паул еврей хэлээр ингэж хэллээ.


Паул босож гараараа дохин ийн хэлэв. —Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгч та нар сонсоцгоо!


Харин тэр гарч ирээд тэдэнтэй ярьж чадсангүй. Сүм дотор тэр үзэгдэл үзсэн юм байна гэж тэд ойлгов. Харин Захариа тэдэнд дохиж зангасаар байсан ба тийнхүү хэлгүй хэвээр хоцров.


Гэтэл хүмүүс түүнийг Иудей хүн гэдгийг таниад бүгд нэгэн дуугаар —Ефесийн Артемис нь агуу билээ хэмээн бараг хоёр цагийн турш хашхиралдав.


Swiv nou:

Piblisite


Piblisite