Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 17:18 - Ариун Библи 2004

18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүсийг болон амиллыг тунхаглаж байжээ.

Gade chapit la Kopi




Үйлс 17:18
16 Referans Kwoze  

Хэн нэг нь та нарыг Христийн дагуу биш, харин ертөнцийн үндсэн зарчмууд, хүний уламжлалын дагуух гүн ухаан болон хоосон мэхлэлээр олзлох вий хэмээн сэрэмжлэгтүн.


Учир нь элч нар олон түмэнд сургаж, Есүсээр үхэгсдийн амилалтыг тунхаглаж байсан тул тэд ихэд төвөгшөөж байлаа.


Тэгээд Түүнийг тэндээс явсанд хуулийн багш нар болон фарисайчууд Түүнээс улам бүр олон зүйлийг асуун шалгааж, хорсол нь буцалж байлаа.


Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга.


Хэн ч өөрийгөө бүү мэхлэг. Хэрэв та нарын дунд хэн нэг нь энэ үед өөрийгөө мэргэн хэмээн боддог бол тэр хүн мэргэн болохын тулд мунхаг болог.


Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бөгөөд


Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаараа Израилийн ард түмэнд болон харь үндэстнүүдэд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.


Тэд шавь нар уруу буцаж ирээд, тэднийг тойрсон олон хүнийг болон тэдэнтэй маргалдаж буй хуулийн багш нарыг харав.


Өөрөө өөрийнхөө нүдэнд мэргэн байдаг хүнийг чи үзсэн үү? Мунхаг хүнд тийм нэгнээс ч илүү засрах найдлага бий.


Мунхгийн чихэнд юм дуулгаад хэрэггүй. Учир нь тэрээр мэргэн үгсийг чинь огт хайхрахгүй.


Гэтэл «эрх чөлөөтнүүд» хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав.


Тэгээд өдөр бүр сүм дотор, бас айлаас айлд Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite