39 Ийнхүү тэд ирцгээж, тэднийг тайвшруулаад гаргаж, хотоос гарч явахыг гуйв.
Хотынхон бүгдээрээ Есүстэй уулзахаар ирж, Түүнийг үзээд нутгаасаа явахыг гуйв.
Тэд Есүсийг нутгаасаа явахыг гуйж эхлэв.
Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө.
Тэгээд хаан зарлиг буулгаж, Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан Даниелд —Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг Өөрөө аврах болно гэв.
Чамайг зовоогчдын хөвгүүд нь ирж, чамд мэхийн, чамайг үзэн ядагчид бүгдээрээ хөлийн чинь уланд хүртэл бөхийнө. Тэд чамайг ЭЗЭНий хот буюу Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.
Хаад чиний тэжээгчид, гүнжүүд нь чиний өрлөг эх болж, чиний өмнө нүүрээ газарт хүртэл бөхийн, хөлийн чинь тоосыг долооно. Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.
ЭЗЭН ингэж айлдаж байна. “Египетийн бүтээгдэхүүн, Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явж, гинжтэйгээ ирж, чамд бөхийн мөргөж, «Үнэхээр Бурхан чамтай хамт байна. Өөр байхгүй. Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ”.
Таны эдгээр бүх зарц нар над уруу ирээд, надад мөргөж “Та болон таны хөлд байгч бүх ард түмэн гарч яваач” гэцгээсний дараа л би гарна гээд маш хилэгнэн, Фараоныхаас гарав.
Үзэгтүн, Иудей биш атлаа өөрсдийгөө Иудей хэмээн худал яригч Сатаны синагогийн хүмүүсийг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.