Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 15:29 - Ариун Библи 2004

29 Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

29 шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.”

Gade chapit la Kopi




Үйлс 15:29
20 Referans Kwoze  

Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.


Харин итгэсэн харь үндэстнүүдийн тухайд гэвэл тэд шүтээнд өргөсөн өргөл, цус, боомилогдсон зүйл болон садар самуунаас цээрлэх ёстой гэж бид тогтон тэдэнд бичсэн билээ гэв.


Гэвч чиний эсрэг зүйл Надад байна. Юу гэвэл өөрийгөө эш үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний боолуудыг сурган, төөрөлдүүлэхийг чи зөвшөөрсөн. Тэгснээр тэд садар самуун үйлдэн, шүтээнүүдэд өргөсөн юмсыг иддэг ажээ.


Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.


Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг. Тийм учраас Би Израилийн хөвгүүдэд “Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана” хэмээн айлдсан.


Та нарыг бүдрэхээс хамгаалж, Өөрийнхөө алдрын оршихуйд үлэмжийн баяр хөөртэйгөөр, гэм зэмгүйгээр зогсоож чадах Түүнд,


Бяцхан хүүхдүүд ээ, та нар шүтээнүүдээс өөрсдийгөө хамгаалагтун.


Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.


Хэн дээр ч яаран гараа бүү тавь. Бусдын нүгэлд ч бүү оролц. Өөрийгөө цэвэр байлга.


Эцэст нь, ах дүү нар аа, баярлагтун. Өөрсдийгөө төгөлдөржүүл. Ятгалгыг ав. Адил санаатай байж, амар тайван амьдрагтун. Хайрын ба амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.


Би та нарын дэргэд байхдаа юмаар дутагдахад хэнд ч төвөг удаагүй. Македониос ирсэн ах дүүс миний хэрэгцээг бүрэн хангасан. Алив зүйлээр та нарт дарамт болохгүйн тулд би өөрийгөө хичээж байсан бөгөөд хичээх ч болно.


Харин тэдэнтэй салах ёс гүйцэтгэхдээ —Хэрэв Бурхан хүсвэл би дахин та нар уруу эргэж ирнэ гэв. Тийнхүү Ефесээс усан онгоцоор явжээ.


Бас өөр нэг нь Түүнд —Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч гэхэд


Энэ хүнийг хорлох хуйвалдаан бэлтгэгдэж байгааг мэдээд түүнийг даруй тан уруу явуулав. Мөн буруутгагчид нь түүний эсрэг мэдүүлгээ таны өмнө яриг хэмээн тушаав” [Баяртай] гэжээ.


Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.


Зөвхөн цусыг нь идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга.


Swiv nou:

Piblisite


Piblisite