Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 15:28 - Ариун Библи 2004

28 Учир нь Ариун Сүнс болон бид доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй гэж мэдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

28 Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь,

Gade chapit la Kopi




Үйлс 15:28
14 Referans Kwoze  

Харин үнэний Сүнс болох Тэр ирэхдээ та нарыг бүх үнэн уруу удирдана. Учир нь Тэр Өөрийн санаагаар биш харин алив сонссон юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ.


Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн гэв.


Харин Туатейрт үлдсэн, энэ сургаалыг сахидаггүй, өөрсдийнх нь нэрлэдгээр Сатаны гүн юмсыг мэддэггүй та нарт Би хэлье. Би та нарын дээр өөр дарамт тавихгүй.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.


Хэрэв хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч, эсвэл сүнслэг гэж боддог бол тэр хүн миний та нарт бичсэн энэ зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг.


Харин миний бодлоор бол хэрэв тэр эмэгтэй байгаагаараа үлдвэл илүү ч жаргалтай байна. Надад ч бас Бурханы Сүнс байгаа гэж би боддог.


Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан уруу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм.


Зүрх сэтгэлийг мэдэгч Бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд


Эдгээрийг бид төдийгүй Түүнийг дагагсдад Бурханы өгсөн Ариун Сүнс гэрчилж байна гэв.


Тиймд үүнийг эсэргүүцдэг хүн нь хүнийг бус, харин та нарт Өөрийн Ариун Сүнсийг өгдөг Бурханыг эсэргүүцэж байна.


Онгон бүсгүйчүүдийн тухайд гэвэл Эзэний тушаал надад байхгүй. Харин Эзэний өршөөлөөр итгэмжит болсон хүний хувьд саналаа хэлье.


бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу явуулах нь бидэнд зүйтэй санагдав.


Тэд хүнд ачаанууд баглаж хүмүүсийн мөрөн дээр тавьдаг атлаа өөрсдөө тэр ачаанд хуруугаа ч хүргэхийг хүсдэггүй.


Тэд хотуудаар дайрч өнгөрөхдөө Иерусалимд элч нар болон ахлагчдын гаргасан айлдварыг сахин баримтлахыг тэдэнд дамжуулж явлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite