25 Петрийг үүдэн дээр нь ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.
25 Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хөлд нь унаж, түүнд мөргөв.
Намайг тэнгэр элчид мөргөхөөр хөлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мөргө. Учир нь Есүсийн гэрчлэл бол эш үзүүлэгчийн сүнс мөн гэв.
Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж, —Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд,
Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.
Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.
Завин дээр байсан хүмүүс Түүнд мөргөж —Та бол үнэхээр Бурханы Хүү мөн гэцгээв.