Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 10:14 - Ариун Библи 2004

14 Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч ариун бус, бузар юм идэж байгаагүй гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ.

Gade chapit la Kopi




Үйлс 10:14
19 Referans Kwoze  

Тиймийн тул та нар цэвэр болон бузар амьтны хооронд, бузар шувуу болон цэврийн хооронд ялгаа гаргах ёстой. Миний та нарын хувьд бузар хэмээн салгасан амьтнаар, эсвэл шувуугаар, эсвэл газар дээгүүр мөлхөгч аливаа зүйлээр та нар өөрсдийгөө бүү бузарла.


Гэвч би —Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.


Харин хааны амттан шимттэнээс болон түүний уудаг дарснаас хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж Даниел сэтгэлдээ шийдэв. Тиймээс өөрийгөө бузарлахгүй байх талаар тэрээр тайгануудын тэргүүлэгчээс гуйв.


Тэр тэдэнд —Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нөхөрлөх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар өөрсдөө мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар, эсвэл цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.


Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр —Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.


түүний эх —Үгүй, тэр Иохан гэж дуудагдах болно гэв.


ухаалагууд нь “Бидэнд ч, та нарт ч огт хүрэлцэхгүй. Оронд нь худалдаачин уруу очиж, тос худалдаж ав” гэжээ.


Петр Түүнийг татаж —Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй гэж зэмлэж эхэлсэнд,


Үхсэн, эсвэл тастчуулсан аливаа шувуу, эсвэл араатны сэгийг тахилч нар идэх ёсгүй.


Тэгэхгүй! Та нар хүссэн ёсоороо эрчүүд нь явж, ЭЗЭНд үйлчлэг гэж хэлэв. Тэгээд тэд Фараоныхаас хөөгдөв.


Лот тэдэнд —Үгүй, эзэд минь!


Уяман өвчтэй нэгэн хүн Түүн дээр ирээд, өмнө нь сөгдөж, —Эзэн минь, хэрэв Та хүсвэл намайг цэвэр болгож чадна шүү дээ гэхэд,


Аманд орсон юм хүнийг бузарладаггүй, харин амнаас гарч буй нь хүнийг бузарладаг юм гэхэд


Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ.


тэр Түүнд —Эзэн, энэ худаг гүн, Танд утгах юм юу ч алга. Гэтэл Та амийн усыг хаанаас авах вэ?


Тэгтэл нэгэн дуу гарч түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв.


“Эзэн, Та хэн бэ?” гэсэнд, Тэр надад “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite