Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 1:6 - Ариун Библи 2004

6 Тэгээд цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Тэгээд, цуглагсад Түүнээс —Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү? гэж асуусанд

Gade chapit la Kopi




Үйлс 1:6
23 Referans Kwoze  

Тэд энэ бүхнийг сонсох зуур Тэр нэгэн сургаалт зүйрлэл айлдав. Учир нь Тэр Иерусалимаас холгүй байсан тул, тэд Бурханы хаанчлал тэр даруй бий болох юм хэмээн бодож байлаа.


Бурханы хаанчлал хэзээ ирэхийг асуусан фарисайчуудад Тэр хариулахдаа —Бурханы хаанчлал ажиглагдахуйцаар ирэхгүй.


Тэгээд бүхэл тэнгэрийн доорх хамаг хаанчлалын дээд засаг, эрх мэдэл болон агуу байдал нь Дээдийн Дээд Нэгэний ариун хүмүүсийн ард түмэнд өгөгдөх болно. Түүний хаанчлал нь үүрдийн хаанчлал байх бөгөөд бүх эрх мэдлүүд Түүнд үйлчилж, захирагдан дагах болно” гэв.


Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хэдүүлхнээ ирж, —Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Бидэнд хэлээч гэсэнд


Миний Эцэг Надад хаанчлалыг өгсөнчлөн, Би та нарт өгнө.


Тэр хариуд нь —Елиа үнэхээр ирж, бүгдийг сэргээх болно.


Есүс түүнд —Та юу хүсээ вэ? гэхэд тэр —Та Өөрийнхөө хаанчлалд хоёр хүүгийн минь нэгийг нь Өөрийнхөө баруун талд, нөгөөг нь зүүн талдаа суу гэж тушаагаач гэв.


Сионы охин оо, үлэмж ихээр баярлагтун! Иерусалимын охин оо! Ялалтын уухай хадаагтун! Үзэгтүн, хаан чинь чам уруу очиж байна. Тэр бол зөв шударга, ялагдашгүй, даруу бөгөөд илжиг унажээ. Илжигний унага болох дудран унажээ.


Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож, түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ. Мөн Би түүний балгаснуудыг босгож, түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.


тэгвэл Би Өөрийн зарц Давидын үр удмуудаас Абрахам, Исаак болон Иаковын үр удмыг удирдуулахаар сонгохгүйгээр Иаков болон Миний зарц Давидын үр удмыг голох байв. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.


Би танай шүүгчдийг анхных шиг нь, мөн зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ. Үүний дараа чи шударга хот, итгэлт хот гэж нэрлэгдэнэ”.


Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно.


Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд


Есүс тэдэнд —Елиа эхлээд ирж, бүх зүйлсийг сэргээх ёстой. Харин яагаад Хүний Хүүгийн тухай Тэр их зовж, басамжлагдах ёстой гэж бичигдсэн билээ?


Харин Бетлехем Ефрата аа, хэдийгээр чи Иудагийн бүлүүдийн дунд өчүүхэн авч, Миний төлөө Израилийг захирах Нэгэн нь чамаас төрөн гарах болно. Энэ нь эртнээс хийгээд мөнхөөс үүдэлтэй”.


Учир нь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite