Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Үйлс 1:14 - Ариун Библи 2004

14 Тэд хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нарын хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Хэсэг эмэгтэйчүүд, Есүсийн эх Мариа болон Түүний дүү нартай тэд нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.

Gade chapit la Kopi




Үйлс 1:14
27 Referans Kwoze  

Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.


Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв.


Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.


Тэд байнга элч нарын сургаалыг сонсож, бас нөхөрлөж, талх хувааж, залбирцгааж байлаа.


Найдвар дотор баярла, зовлон дотор тэвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул,


Сэтгэл алдрахгүйгээр байнга залбирах ёстойг тэдэнд ойлгуулахын тулд Тэр ийм нэг сургаалт зүйрлэл айлдав. —


Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж айлдав.


Пентекостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газарт цугласан байлаа.


Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй гэв.


Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ хооллоцгоон


Тэгээд Бурханыг магтан, сүмд байнга байх болсон ажгуу.


Түүнийг хүмүүстэй ярьж байх зуур эх, дүү нар нь Түүнтэй ярилцахыг хүсэмжилж гадаа зогсож байлаа.


Тэд бол Магдалын Мариа, Иоханна, Иаковын эх Мариа нар байсан бөгөөд мөн тэдэнтэй хамт байсан бусад эмэгтэйчүүд элч нарт энэ тухай хэлж байлаа.


Есүстэй хамт Галилаас ирсэн эмэгтэйчүүд нь дагаж, булш болон Түүний цогцсыг тэнд хэрхэн тавихыг харав.


Есүсийг Галилаас дагасан эмэгтэйчүүд болоод Түүнийг таньдаг бүх хүмүүс энэ бүхнийг алсаас ширтэн зогслоо.


Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж Түүнийг тослохын тулд анхилуун үнэртэн авлаа.


Тэнд бас хэсэг эмэгтэйчүүд холоос ширтэн харж байлаа. Тэдний дунд Магдалын Мариа болон Жижиг гэгддэг Иаков, Иос хоёрын эх Мариа, Саломе нар байв.


Есүст үйлчилж, Түүнийг Галилаас дагаж ирсэн олон эмэгтэйчүүд тэнд холоос харж байлаа.


тэр даруйдаа босож, Иерусалим уруу буцав. Тэд өнөөх арван нэг болон хамт байгсдыг нь цугтаа байхыг хараад,


Түүнд —Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв.


Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг.


Swiv nou:

Piblisite


Piblisite