Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 8:17 - Ариун Библи 2004

17 Учир нь Израилийн хөвгүүдийн дундах хүн, малын доторх аливаа ууган төрөгсөд нь Минийх. Египетийн нутагт бүх ууган төрөгсдийг Би устгасан тэр өдөр Би тэднийг Өөртөө ариусгасан болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Учир нь Израилийн хөвгүүдийн дундах, хүн, малын доторх аливаа ууган нь Минийх. Египет нутагт бүх ууганыг устгасан тэр өдөртөө Би тэднийг Өөртөө ариусгасан болой.

Gade chapit la Kopi




Тооллого 8:17
18 Referans Kwoze  

Израилийн хөвгүүдийн доторх, хүн, малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган үр бүрийг Надад ариусга. Энэ нь Минийх гэж айлдав.


Энэ нь «Хэвлийг нээгч ууган эр хүйстэн бүхэн Эзэнд ариун гэж дуудагдах болно» гэж Эзэний хуульд бичигдсэний дагуу юм.


Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Итгэлээр тэр Дээгүүр Өнгөрөх баярыг сахиад цус цацав. Ингэснээр ууган хүүхдүүдийг устгасан нэгэн нь тэдэнд хүрэхгүй юм.


Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.


Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу?


Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.


Тэрээр Египетийн уугануудыг, Хүний хүүхэд, амьтны төлийн аль алиныг цохисон.


Тэр бас тэдний нутгийн бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүч тэнхээний анхны үр жимсийг цохин унагаасан.


Египетийн бүх ууганыг буюу Хамын майхан доторх хүч чадлынх нь охийг цохисон юм.


Учир нь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.


Анхны төрөгсөд нь ЭЗЭНийх учир амьтдын дундах анхны төрөгсдийг хэн ч ариусгаж болохгүй. Үхэр ч бай, хонь ч бай ЭЗЭНийх юм.


Би хурлын майхан хийгээд тахилын ширээг ариусгана. Надад тахилч нар болж үйлчлэх Аарон хийгээд түүний хөвгүүдийг Би ариусгана.


Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.


Харин Би Израилийн хөвгүүдийн дундах аливаа ууган төрөгсдийн оронд левичүүдийг авсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite