Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 7:89 - Ариун Библи 2004

89 Мосе Түүнтэй ярихаар хурлын майханд ороход, гэрчлэлийн авдран дээр байсан өршөөлийн суудлын дээрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

89 Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.

Gade chapit la Kopi




Тооллого 7:89
15 Referans Kwoze  

Тиймд бид хэрэгцээтэй цагт туслах нигүүлслийг олон, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн хаан ширээнд итгэлтэйгээр ойртон очицгооё.


ЭЗЭН захирдаг. Хүмүүсийг чичрүүлэгтүн. Тэрээр херубуудын дээр залардаг. Газар дэлхийг ганхуулагтун.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавин сонсооч. Херубуудын дээгүүр залрагч аа, гэрэлтээч.


Тэнгэрээс илгээгдсэн Ариун Сүнсээр та нарт сайн мэдээг номлосон хүмүүсээр дамжуулан эдүгээ та нарт тунхаглагдсан эдгээр зүйлд эш үзүүлэгчид өөрсдөдөө бус, харин та нарт үйлчилж байсан нь тэдэнд илчлэгдсэн юм. Тэнгэр элч нар ч эдгээр зүйлийг харахыг хүсдэг.


Мөн дотоод ариун газарт тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херубууд бүтээжээ.


Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг явуулж, херубуудын дээр орших түмэн цэргийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд байлаа.


Түүнтэй Би ам далд хэллэгээр биш, харин бүр илэн далангүй амаараа ярьдаг бөгөөд тэр ЭЗЭНий хэлбэр дүрсийг хардаг. Тэгтэл та нар юунд Миний зарц Мосегийн эсрэг ярихдаа эмээсэнгүй вэ? гэлээ.


Ингээд тэднийг Египетийн нутгаас гарснаас хойш хоёр дахь жилийн хоёрдугаар сарын нэгэнд Синаин цөлд, хурлын майхан дотор ЭЗЭН Мосед айлдан —


ЭЗЭН хурлын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдан —


Тэгтэл хурлын майхныг үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэлээ.


ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэж, дээр нь үүл багшран суусан тул Мосе хурлын майхан уруу орж чадахгүй байв.


Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —


Дараа нь Би доош буун ирж, тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй Сүнсийг Би аван, тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт үүрэлцэх болой. Ингэснээр чи үүнийг ганцаараа үүрэхгүй болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite