Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 7:85 - Ариун Библи 2004

85 мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

85 мөнгөн таваг бүр нэг зуун гучин шекел бөгөөд аяга бүр далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелээр хоёр мянга дөрвөн зуу байлаа.

Gade chapit la Kopi




Тооллого 7:85
7 Referans Kwoze  

Бурханы өргөөний үйлчлэлд зориулан тэд таван мянган талант ба арван мянган дарик алт, арван мянган талант мөнгө, арван найман мянган талант зэс, зуун мянган талант төмрийг өргөв.


Үүнд Офирын алтнаас гурван мянган талант алт, барилгын ханыг бүрэхэд долоон мянган талант цэвэршүүлсэн мөнгө,


Одоо харагтун, би ЭЗЭНий өргөөнд зориулан зуун мянган талант алт, нэг сая талант мөнгө, жигнэн хэмжиж барахааргүй маш их хэмжээний хүрэл ба төмөр, мөн дүнз болон чулуунуудыг зовлонтойгоор бэлтгэн тавьсан билээ. Чи дээр нь нэмэрлээрэй.


Охин эхийнхээ ятгаснаар —Энэ царан дээр баптисм хүртээгч Иоханы толгойг тавиад надад өгөөч гэж гуйжээ.


Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн тагш, арван хоёр алтан бойпор,


Дүүрэн утлагатай арван хоёр алтан бойпорын жин нь ариун газрын шекелийн дагуу тус бүр арван шекел бөгөөд бойпоруудын бүх алт нь зуун хорин шекел байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite