25 ЭЗЭН чиний дээр Өөрийн нүүрийг гэрэлтүүлж, чамд нигүүлсэнгүй хандах болтугай.
25 Чиний дээр ЭЗЭН царайгаа гэрэлтүүлж, чамайг өршөөх болтугай.
Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, биднийг сэргээгээч. Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.
Өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гийгүүлж, Өөрийн зарлигуудыг надад заагаач.
Нүүр царайгаа Өөрийн зарцын дээр гэрэлтүүлээч. Хайр энэрлээрээ намайг авраач.
Бурхан биднийг нигүүлсэн, биднийг ерөөж, Өөрийн нүүрийг бидний дээр тусгаач. Села
Тиймээс одоо бидний Бурхан, Өөрийн зарцын залбирал болон түүний гуйлтыг сонсоод, Эзэн минь, Өөрийн төлөө, Өөрийн нүүрний гэрлийг Таны хоосорсон ариун газарт тусгаач.
Түмэн цэргийн Бурхан, биднийг сэрээж, Өөрийн нүүр царайг гэрэлтүүлээч, Тэгвэл бид аврагдах болно.
Тэр —Би Өөрөө Өөрийнхөө бүх сайн сайхныг чиний өмнүүр өнгөрүүлж, ЭЗЭНий нэрийг чиний өмнө тунхаглана. Би нигүүлсэх хүнээ нигүүлсэж, өрөвдөх хүнээ өрөвдөх болно гэв.
“Харин Түүнийг бидэнд нигүүлсэнгүй хандуулахын тулд та нар одоо Бурханы тааллыг хайхгүй гэж үү? Та нар иймэрхүү өргөлүүдтэй байхад, Тэр та нарын хэн нэгнийг элэгсэгээр хүлээн авах уу?” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү Бениамин дүүгээ хараад, —Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд, —Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.
Яагаад гэвэл Хууль Мосегээр өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр дамжуулан ирсэн билээ.
Над уруу эргэж, намайг нигүүлсээч. Өөрийн зарцад Өөрийн хүчийг өгч, Шивэгчнийхээ хүүг авраач.
Учир нь Та түүнийг мөнхөд хамгийн ерөөлтэй болгодог. Та түүнийг Өөрийнхөө оршихуйд баяр баясгалантай болгодог.
Ромд буй ариун хүмүүс байхаар дуудагдсан Бурханы хайртай бүх хүнд Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь байх болтугай.
Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь Тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм.