Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 5:9 - Ариун Библи 2004

9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн ариун зүйлсийн хандив бүхэн нь түүнийх байх юм.

Gade chapit la Kopi




Тооллого 5:9
19 Referans Kwoze  

Израилийн хөвгүүдийн ЭЗЭНд өргөдөг, ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг Би чамд болон чамтай хамт чиний хөвгүүд, охидод мөнхийн хувь болгон өгсөн. Энэ нь чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх ЭЗЭНий өмнөх мөнхийн давсан гэрээ болой гэв.


Энэ нь Израилийн хөвгүүдээс Аарон болон түүний хөвгүүдэд зориулсан тэдний мөнхийн хувь болно. Учир нь энэ бол хандив юм. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын өргөлөөс авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх тэдний хандив юм.


Энэ нь ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс чиний болон хөвгүүдийн чинь хувь учраас та нар үүнийг ариун газарт иднэ. Учир нь надад ингэж тушаасан юм.


Түүнийг нүглийн төлөө өргөсөн тахилч түүнийг иднэ. Энэ нь ариун газарт, хурлын майхны хашаан дотор идэгдэх ёстой.


Та нар эвийн тахилын өргөлөөсөө баруун гуяыг хандив болгон тахилчид өгөгтүн.


Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.


Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.


Тэд өргөн өргөгдсөн гуя, даллан өргөгдсөн өвчүүг галаар өргөх өөхний хэсгүүдийн өргөлүүдтэй хамт авчирч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон өргөнө. Ийнхүү энэ нь ЭЗЭНий тушаасан ёсоор чамд болон чамтай хамт байдаг хөвгүүдийн чинь улиран үргэлжлэх хувь болох юм гэлээ.


Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.


ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.


Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч.


Swiv nou:

Piblisite


Piblisite