Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 4:32 - Ариун Библи 2004

32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн бүх хэрэгслүүд болон тэдгээрийн бүх үйлчлэлийн хамт байх юм. Мөн хүн тус бүрд авч явах ёстой төрөл зүйл бүрийг нь нэрээр нь зааж өгөгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

32 эргэн тойрны хашааны багананууд болон тэдгээрийн углуурууд, гадаснууд, оосрууд, тэдгээрийн хэрэгсэл бүхэн болон тэдгээрийн бүх үйлчлэл юм. Тэдний үүрэг ёсоор үүрч явах зүйл бүрийг нэрээр нь тогтоож өгөгтүн.

Gade chapit la Kopi




Тооллого 4:32
12 Referans Kwoze  

Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.


Тэдний зарим нь ариун газрын бүх хэрэгсэл, тавилгууд, сайн гурил, усан үзмийн дарс, тос, гүгэл, үнэртнийг хариуцаж байлаа.


Мосе асрыг босгож дууссан тэр өдрөө түүнийг тослон, бүх тавилга, тахилын ширээ болон түүний бүх хэрэгсэлтэй нь хамт түүнийг ариусгасан юм. Тэр бас тэдгээрийг тосолж, ариусгав.


Тэд бас асрын үйлчлэлийг хийхийн тулд Израилийн хөвгүүдийн үүргүүдийн хамт хурлын майхны бүх хэрэгслийг сахих болой.


Багануудад зориулсан углуурууд нь хүрэл бөгөөд багануудын дэгээнүүд болон холбоосууд нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүрж, хашааны бүх баганууд мөнгөн холбоосуудаар тоноглогдсон байна.


Асар болон түүний бүх эд зүйлсийн загвар болгон Миний чамд үзүүлэх бүхний дагуу чи түүнийг барь.


Хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлд тэдний ачааны үүрэг нь асрын дүнзнүүд, түүний хөндлөвч модод, багананууд болон углуурууд,


Энэ бол тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор хурлын майхан дахь тэдний бүх үйлчлэлийн дагуу хийх Мерарийн хөвгүүдийн ургуудын үйлчлэл юм гэв.


Мерарийн хөвгүүдэд үйлчлэлийнх нь дагуу дөрвөн тэрэг, найман үхрийг өгчээ. Тэд тахилч Аароны хүү Итамарын удирдлаган дор байдаг байлаа.


Чи асрын хашааг хийгтүн. Өмнө тал нь зуун тохой урттай нарийн нэхсэн маалингаар хийгдсэн хөшигтэй байна.


Мерарийн хөвгүүдийн томилогдсон үүрэгт асрын яс мод, түүний хөндлөвч модод, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах үйлчлэл,


Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite