21 Бениамин овгоос Хислоны хүү Елидад,
Тэнд тэднийг удирддаг отгон Бениамин, Иудагийн ноёд өөрсдийн олон түмэнтэй, Зебулун ба Нафталийн ноёд тэнд байна.
Бениамин нь олзоо урж тастагч чоно. Өглөөгүүр тэр барьснаа идэж, үдшээр олзоо хуваана гэв.
Даны хөвгүүдийн овгоос удирдагч, Иоглигийн хүү Букки,
Бениамины тухай тэр хэлэв. —ЭЗЭНд хайрлагдагч нь Түүний дэргэд амар тайван суух болтугай. Тэр түүнийг өдөржин хамгаалж, түүнийг далныхаа хооронд суулгана.