Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 30:8 - Ариун Библи 2004

8 Гэвч хэрэв нөхөр нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас тэгвэл тэр эмэгтэйн дээр буй амлалт болон өөрийгөө хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох бөгөөд ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Гэвч нөхөр нь сонссон өдрөө л түүнийг хориглох буюу тэр эмэгтэйн ам өчиг болон сэтгэлээ хүлсэн амных нь яаруу тунхгийг нөхөр нь хүчингүй болгох аваас ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.

Gade chapit la Kopi




Тооллого 30:8
10 Referans Kwoze  

бас эмэгтэйд —Би чиний жирэмсний зовлонг үлэмж ихэсгэж, Чи их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно. Чи эр нөхрийг хүсэн мөрөөдөж, Эр нөхөр чинь чамайг захирна гэв.


чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг.


Эхнэр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеэ захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна.


Эсвэл хэн нэгэн нь хүмүүний бодлогогүйгээр андгайлан ярьж болох аливаа хэрэг явдалд, сайн буюу мууг хийх гэж амаараа бодлогогүйгээр тангараглавал, тэрээр үүнийгээ мэдээгүй байгаад дараа нь тэр түүнийгээ мэдэх аваас тэр нь эдгээрийн аль нэгнээр гэм буруутай болох юм.


Гэвч хэрэв эцэг нь үүнийг сонссон өдрөө түүнийг хориглох аваас түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлагын аль нь ч тогтох ёсгүй. Эцэг нь түүнийг хориглосон тул ЭЗЭН тэр эмэгтэйг уучлах болно.


нөхөр нь үүнийг сонсоод, сонссон өдрөө түүнд юу ч хэлэхгүй бол, түүний амлалт болон өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага нь тогтох ажгуу.


Гэвч бэлэвсэн эхнэр болон салсан эмэгтэйн тангараг, өөрөө өөрийгөө хүлсэн болгон нь түүний эсрэг тогтох болно.


Нөхөр Елкана нь түүнд —Чи тааллаараа бол. Хөвгүүнийг хөхнөөс гартал нь энд үлд. Зөвхөн ЭЗЭН үгээр батлах болтугай! гэв. Тийнхүү тэр эмэгтэй үлдэж, хөвгүүнийг хөхнөөс гартал нь хөхүүлж тэжээв.


Бид тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүд цутгаж байхдаа бид өөрсдийн нөхрүүдийн мэдэлгүйгээр түүнд өөрийнх нь дүр төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгасан уу? гэцгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite