Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 25:1 - Ариун Библи 2004

1 Израилийг Шиттимд байх зуур ард түмэн Моабын охидтой завхайрч эхлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Израиль Шиттимд амьдарсан бөгөөд ард түмэн Моабын охидтой садарлаж эхлэв.

Gade chapit la Kopi




Тооллого 25:1
22 Referans Kwoze  

Тэдний адил бид садар самууныг үйлдэхгүй байцгаая. Учир нь тэдний зарим нь садарлаж, ганцхан өдөр хорин гурван мянган хүн үхсэн юм.


Ингээд Нуны хүү Иошуа хоёр эрийг туршуулаар Шиттимээс нууцаар илгээж —Явж, тэр нутгийг, ялангуяа Иерихог сайтар тандагтун гэв. Тэд явж, Рахаб гэгч янхан эмэгтэйн гэрт очиж, тэндээ хоноглов.


Тэд Иорданы дэргэд Моабын талд Бет-иешимотоос Абел-шиттимийг хүртэл буудаллав.


Харин чиний эсрэг хэдэн зүйл Надад байна. Яагаад гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид байдаг. Балаам нь Израилийн хөвгүүдийн өмнө бүдрүүлэх саад тавиулах гэж, шүтээнүүдэд тахисан юмсыг идүүлж, садар самууныг үйлдүүлэх гэж Балакийг сургасаар байсан.


Моабын хаан Балак юу зөвлөж, Беорын хүү Балаам түүнд Шиттимээс Гилгал уруу юу гэж хариулж байсныг одоо санаач, ард түмэн минь. Ингэснээр та нар ЭЗЭНий зөв үйлсийг мэдэх юм”.


Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов.


Үхлээс ч илүү гашуун нэг зүйлийг би олж харав. Тэр юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь түүнд олзлогдох аж.


Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж, тэд өөрсдийн бурхадтай завхайрч, өөрсдийн бурхдад тахил өргөөд, тэр тахилаасаа ид хэмээн хэн нэгэн нь чамайг урих вий.


Мидианчуудад дайсагнан, тэднийг бут цохь.


Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв.


Тэгэхэд бид Бетпеорын нөгөө талын хөндийд үлдсэн.


Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу хийснийг та нар нүдээрээ үзсэн. ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан бүх хүмүүсийг устгасан билээ.


Тэдний тахилын өөхийг хэн идэж, ундаан өргөлийн дарснаас хэн уусан бэ? Тэд босож та нарт туслаг. Тэд та нарын нуугдах газар болог.


Пеорын хууль бус явдал бидэнд багадсан гэж үү? Хэдийгээр ЭЗЭНий чуулган дээр тэр гай гамшиг буусан ч, энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүй байгаа.


Ингэснээр Моабт, Аммоны хөвгүүдийн дунд, Едомд болон бүх орнуудад байсан бүх иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхисныг, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов.


Гэтэл хүүхдүүд нь Миний эсрэг тэрсэлсэн. Тэд Миний тогтоолоор үл явж, хэрэв хүн түүнийг үйлдвэл, амьдрах ёстой Миний зарлигийг дагахыг хичээгээгүй. Тэд Миний амралтын өдрийг бузарлав. Тиймээс цөлд тэдний эсрэг Өөрийн уурыг гүйцээхийн тулд Би тэдний дээр Өөрийнхөө хилэгнэлийг цутгахаар шийдсэн.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж, хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.


Мал амьтантай хавьтагчид заавал үхэх ёстой.


шатаалт тахилд зориулан нэг бух, нэг хуц, нэг настай нэг эр хурга,


Тэр бас ЭЗЭНий өргөөн дэх шүтээний янхан эрчүүдийн байрыг нураав. Тэнд эмэгтэйчүүд Ашерад зориулан хөшиг нэхэж байсан юм.


Тэд Баал-пеортой нийлж, Үхэгсдэд өргөсөн тахилуудыг иджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite