Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 24:18 - Ариун Библи 2004

18 Израилийг хүчээ авах зуур Едом нь эзлэгдэж, Сеир болон түүний дайснууд ч бас эзлэгдэнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Едом нь эзлэгдэж, Сеир ч дайснууддаа эзлэгдэнэ. Харин Израиль цэргийн хүчээ авна.

Gade chapit la Kopi




Тооллого 24:18
15 Referans Kwoze  

Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм” хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.


Тэр Едомд цэргийн ангиудаа байрлуулав. Бүх Едомд цэргийн ангиуд байрлуулснаар бүх едомчууд Давидын боол болов. Давидын явсан газар бүрд ЭЗЭН түүнд туслав.


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Чи ах дүү нарынхаа эзэн болж, Эхийн чинь хөвгүүд чамд мөргөн сөгдөж, Чамайг хараасан нь хараалд идэгдэж, Чамайг ерөөсөн нь ерөөгдөх болтугай! хэмээв.


Бозрагаас хурц улаан өнгийн хувцастай Едомоос ирэгч энэ хэн бэ? Сүр жавхлантайгаар хувцасласан, Өөрийн хүчний агуу байдлаараа урагш тэмүүлэгч нь хэн бэ? “Энэ бол зөвийг өгүүлэгч аврах хүчтэй Би байна”.


Учир нь Миний илд тэнгэрт согтоод, Миний бүрмөсөн устгасан ард түмний дээр Едомыг шүүхээр бууна.


Бурхан, Та биднээс татгалзсан. Та биднийг няцалсан. Та уурлан хилэгнэсэн. Биднийг сэргээгээч.


Иаков Сеирийн нутаг Едомын талд байгаа ах Есав уруугаа өөрөөсөө түрүүлж, элч нарыг илгээгээд,


Чи сэлмээрээ амьдарч, дүүдээ зарагдана. Хэзээ чи уяанаасаа тайлагдана, Тэр цагт чи түүний буулгыг хүзүүн дээрээсээ авч хаяна гэжээ.


Гэвч Едом түүнд —Чи манайхаар дамжин өнгөрч болохгүй. Эс бөгөөс би чиний эсрэг илдтэйгээр гарах болно хэмээв.


Иаковаас нэг нь ноёрхож, хотоос үлдэгсдийг устгах болно гэв.


Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож, түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ. Мөн Би түүний балгаснуудыг босгож, түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.


“Харагтун, Би чамайг үндэстнүүдийн дунд өчүүхэн болгоно. Чи үлэмж басамжлагдсан.


Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв.


Урьд нь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд


Swiv nou:

Piblisite


Piblisite