Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 23:12 - Ариун Библи 2004

12 Тэр хариу болгон —ЭЗЭН миний аманд хийсэн зүйлийг ярихыг би анхаарах ёсгүй гэж үү? гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Балаам хариу болгон —Аманд минь ЭЗЭН юу хийснийг би анхааран ярих ёсгүй гэж үү? гэлээ.

Gade chapit la Kopi




Тооллого 23:12
11 Referans Kwoze  

Тиймээс Балаам Балакт —Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ер юуг ч өгүүлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно хэмээн өгүүлэв.


“Балак мөнгө алтаар дүүрэн өөрийн гэрийг надад өгөх байсан ч гэсэн, ЭЗЭНий тушаалын эсрэг би өөрийн хүслээр сайныг ч, мууг ч юу ч хийж чадахгүй. ЭЗЭН юу айлдсаныг л би ярих болно” гэж хэлээгүй гэж үү?


Гэвч Балаам хариуд нь Балакт —“ЭЗЭНий айлдсан болгоныг би хийх ёстой” хэмээн би чамд хэлээгүй гэж үү? гэв.


Харагтун, ерөөх тушаалыг би хүлээн авсан. Тэр ерөөсөн байхад би түүнийг нь зөрчиж чадахгүй.


Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.


Учир нь тийм хүмүүс бидний Эзэн Христэд биш, харин өөрсдийн ходоодондоо боолчлогддог. Тэд ялдам, зусар үг яриагаараа гэнэн хүмүүсийн зүрхийг мэхэлдэг.


Тэр хүн нигүүлсэнгүй ярьсан ч түүнд бүү итгэ. Учир нь зүрхэнд нь долоон жигшүүрт зүйл байдаг.


Шөнө нь Бурхан Балаам уруу ирж, түүнд —Хэрэв эдгээр хүмүүс чамайг дуудахаар ирсэн аваас, босож тэдэнтэй хамт явагтун. Харин зөвхөн Миний чамд айлдах үгийг л чи хийх ёстой хэмээв.


Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана.


Дараа нь Балак түүнд —Чи тэднийг бүхэлд нь биш, зөвхөн тэдний хамгийн наад захыг нь л харах хэдий ч тэднийг харж болох өөр газар уруу надтай хамт яваач. Тэндээс чи миний төлөө тэднийг хараагтун гэлээ.


Тэгээд Балаам Балакт хандан —Шатаалт тахилынхаа дэргэд зогс. Би явъя. ЭЗЭН надтай уулзахаар ирж магад. Түүний надад үзүүлсэн бүхнийг би чамд хэлнэ гэв. Тийнхүү тэр нүцгэн толгод уруу явлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite