Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 22:4 - Ариун Библи 2004

4 Моаб Мидианы ахмадуудад хандан —Хээрийн өвсийг үхэр хэрхэн долоодгийн адил энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрон дахь бүхнийг долоох болно гэв. Тэр үед Моабын хаан нь Зиппорын хүү Балак байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Моаб, Мидианы ахмадуудад —Хээр талын ногоог үхэр хивдэг шиг энэ бөөн хүмүүс бидний эргэн тойрны бүхнийг хивэх болно гэв. Тэр үед Зиппорын хүү Балак Моабын хаан нь байлаа.

Gade chapit la Kopi




Тооллого 22:4
13 Referans Kwoze  

Тэд Мидианы хаадыг бусад алагдагсдын хамт алсан билээ. Тэдгээр нь Мидианы таван хаад болох Еви, Рекем, Зур, Хур, Реба нар байв. Тэд бас Беорын хүү Балаамыг илдээр алав.


Моабын бүх байшингийн дээврүүд дээр болон түүний гудамжнуудад газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи Моабын хаан Зиппорын хөвгүүн Балакаас юугаараа илүү юм бэ? Балак Израильтай тэмцсэн буюу тэдэнтэй тулалдсан удаа байна уу?


Би түүнийг хардаг, харин одоо биш. Би түүнийг үздэг, харин ойр биш. Иаковаас од гарч ирэн, Израилиас очирт таяг босож, Моабын магнайг нэвт цөмлөн, Шетийн бүх хөвгүүдийг нураана.


Тийнхүү Моабын ахмадууд, Мидианы ахмадууд гартаа төлөгчид өгөх шан хөлстэй явав. Тэд Балаам дээр ирээд, түүнд Балакийн үгийг дамжууллаа.


Аморичуудад Израилийн хийсэн бүхнийг Зиппорын хүү Балак харав.


Едомын тэргүүлэгчид түгшиж, Моабын удирдагчид айн дагжиж, Канааны бүх оршин суугчид хайлан урсав.


Тэгтэл харагтун, Израилийн хөвгүүдийн нэг нь ирж, Израилийн хөвгүүдийг хурлын майхны үүдэнд уйлж байхад, Мосегийн нүдний өмнө, Израилийн хөвгүүдийн бүх чуулганы нүдний өмнө, өөрийн хамаатан уруугаа нэгэн Мидиан эмэгтэйг авчрав.


Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа —


Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. ЭЗЭН тэднийг долоон жилийн турш Мидианы гарт тушаав.


Тэд Мидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирээд, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite