Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 21:24 - Ариун Библи 2004

24 Тэгээд Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь Иазер байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

24 Израиль түүнийг илдний ирээр цохиж, Арнонаас Иаббок хүртэл, Аммоны хөвгүүдийг хүртэлх түүний газрыг эзлэн авав. Учир нь Аммоны хөвгүүдийн хил нь бат бөх байлаа.

Gade chapit la Kopi




Тооллого 21:24
24 Referans Kwoze  

Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан. Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөд тэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан. Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.


Аморичуудын хаан Сихоныг алсан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


Та мөн тэдэнд хаанчлалууд ба ард түмнүүдийг өгч, Тэднийг хил хязгаараар нь тэдэнд хуваав. Тэд Хешбоны хаан Сихоны газрыг, Башаны хаан Огийн газрыг эзлэв.


Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ.


Тэр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок голын гарцаар гарчээ.


Тэд —Израилийн овгууд дотроос хаанахын хэн нь Мизпад ЭЗЭН уруу хүрч ирсэнгүй вэ? хэмээсэнд Иабеш-гилеадаас нэг нь ч хуарангийн цугларалтад ирээгүй байв.


Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.


Та нарыг энд хүрч ирэхэд Хешбоны хаан Сихон, Башаны хаан Ог бидэнтэй байлдахаар ирсэн боловч бид тэднийг бут цохисон.


Би реубенчүүд болон гадчуудад Гилеадаас Арноны хөндий хүртэлх газрыг өгч, тэр хөндийн дундуур хилийг нь тогтоосон. Аммоны хөвгүүдийн хил болох Иаббок гол хүртэл


Тэндээс тэд аялан, аморичуудын хил хүртэл үргэлжлэх цөл дэх Арноны нөгөө талд буудаллажээ. Учир нь Арнон бол Моаб, аморичуудын хоорондох Моабын хил хязгаар нь байв.


Аштарот ба Едреид хаанчилж байсан (Рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм.


Аммоны хөвгүүдийн хаан хариуд нь Иефтагийн элч нарт —Яагаад гэвэл Израиль Египетээс гарч ирэхдээ Арнонаас Иаббок болон Иорданыг хүртэлх миний нутгийг авсан билээ. Тиймээс одоо эдгээр газрыг энх тайвнаар буцааж өг гэжээ.


Энэ нь Мосе Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот болон Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.


Тэд тэр үед Иорданы дорнод тал дахь Бетпеорын зэргэлдээх хөндийд байжээ. Энэ газар нь Хешбонд амьдарч байсан аморичуудын хаан Сихоны газар нутаг байсан атал Мосе болон Израилийн хөвгүүд Египетээс гарч ирээд, түүнийг бут цохиж,


ЭЗЭНий урьд нь устгасан аморичуудын хаан Сихон, Ог нар болон тэдний газар нутагт үйлдсэн шигээ тэдэнд ч бас үйлдэнэ.


ЭЗЭН Израилийн хөвгүүдэд айлдан “Би та нарыг египетчүүдээс, аморичуудаас, Аммоны хөвгүүдээс, филистчүүдээс аварсан бус уу?


Swiv nou:

Piblisite


Piblisite