Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 19:21 - Ариун Библи 2004

21 Тийнхүү энэ нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх тогтоол болох ажгуу. Бузарт зориулагдсан усыг цацсан хүн өөрийн хувцсыг угаах бөгөөд бузарт зориулагдсан усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан болох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 Бузрыг цэвэршүүлэх усыг сүрчсэн хүн хувцсаа угаах ёстой бөгөөд бузрыг цэвэршүүлэх усанд хүрсэн хүн үдэш болтол бузарлагдсан байна гэдэг нь тэдэнд зориулагдсан улиран үргэлжлэх зарлиг болох ажгуу.

Gade chapit la Kopi




Тооллого 19:21
12 Referans Kwoze  

Учир нь бух, ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм.


Энэ нь өөрчлөлтийн үе хүртэл тогтоогдсон хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махан биед хамаатай зарлигууд юм.


(учир нь Хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, энэхүү найдвараар дамжуулан бид Бурханд ойртдог.


Мөн түүний хүүрээс идсэн нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Түүний хүүрийг дээш авсан нэгэн нь хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.


Тэдгээрийн хүүрээс аль нэгийг нь дээш авсан хэн боловч хувцсаа угаах ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно.


Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.


Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.


Зөвхөн левичүүд хурлын майхны үйлчлэлийг гүйцэтгэж, өөрсдийн хууль бусыг үүрэх ёстой. Энэ нь үе удмыг чинь дамжин улиран үргэлжлэх тогтоол болох бөгөөд Израилийн хөвгүүдийн дунд тэд ямар ч өвгүй байх болно.


Түүнийг шатаагч нэгэн нь бас усанд хувцсаа угаан, биеэ мөн усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байх болой.


Охин бярууны үнсийг цуглуулсан нэгэн нь хувцсаа угаах бөгөөд үдэш болтол бузартсан байх юм. Энэ нь Израилийн хөвгүүдэд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд улиран үргэлжлэх тогтоол болох болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite