Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 19:2 - Ариун Библи 2004

2 ЭЗЭНий тушаасан хуулийн тогтоол нь энэ болой. “Израилийн хөвгүүдтэй ярин, өө сэвгүй, ямар ч согоггүй ба буулганд орж байгаагүй улаан охин бярууг та нарт авчрахыг тэдэнд хэлэгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

2 ЭЗЭНий тушаасан хуулийн зарлиг нь энэ болой. Тэрээр “Ямар ч өө сэвгүй, ямар ч согоггүй, буулганд орж байгаагүй ухаагч бярууг та нарт авчрахыг Израилийн хөвгүүдэд хэлэгтүн.

Gade chapit la Kopi




Тооллого 19:2
21 Referans Kwoze  

Тэр алагдсан хүнд хамгийн ойр байгаа хотын ахмадууд нь эдэлгээ, буулганд ороогүй байгаа охин бярууг авна.


харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.


Тийм учраас одоо нэг шинэ тэрэг болон буулганд оруулж байгаагүй, тугалтай хоёр үнээг авч бэлтгэ. Үнээнүүдийг тэргэнд хөллөн, тугалуудыг нь салгаж, тугалын хашаанд хий.


мөн итгэмжит гэрч ба үхэгсдээс анх төрсөн бөгөөд газрын хаадын захирагч Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бөгөөд Өөрийнхөө цусаар биднийг нүглээс минь чөлөөлж,


Тэр нүгэл үйлдээгүй, Түүний аманд ямар ч заль мэх олдоогүй.


Энэ нь өөрчлөлтийн үе хүртэл тогтоогдсон хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махан биед хамаатай зарлигууд юм.


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч байх нь зохистой байв.


тэнгэр элч —Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно.


Миний гэм буруу буулга болжээ. Түүний мутраар тэдгээр нь холбогдлоо. Тэд хүзүүн дээр минь иржээ. Тэрээр хүчийг минь доройтуулав. Өмнө нь зогсож чадахааргүй хүмүүсийн гарт Эзэн намайг өгөв.


“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно.


Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад —ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой.


Тахилч нь хуш мод, хиссоп болон час улаан даавууг аван, түүнийг шатаагдаж буй охин бярууны голд чулуудна.


Тэрээр амьд шувууг хуш мод, улаан утас, хиссоптой хамт аван, тэдгээрийг болон амьд шувууг урсгал усан дээр нядлагдсан шувууны цусанд дүрнэ.


Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав.


Дараа нь ЭЗЭН Мосе, Аарон нартай ярин, айлдахдаа —


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.


Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite