Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 19:17 - Ариун Библи 2004

17 Дараа нь бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саван дотор дээр нь урсгал усыг нэмэх болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

17 Бузартсан хүнд зориулж тэд нүглээс цэвэршүүлэх шатаалтын үнснээс хэсгийг аваад, саванд хийн дээр нь урсгал усыг нэмэх болой.

Gade chapit la Kopi




Тооллого 19:17
11 Referans Kwoze  

Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд уруу хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.


Надад итгэдэг хүн “Түүний дотроос амийн усны гол урсах болно” гэж Сударт хэлсэнчлэн байх болно гэв.


Чи бол цэцэрлэгийн булаг, цэнгэг усны худаг, Ливанаас урсан гарах горхи болой. —


Цэвэр хүн охин бярууны үнсийг цуглуулан авч, түүнийг хуарангийн гадна цэвэр газарт асгана. Үүнийг Израилийн хөвгүүдийн чуулган бузрыг зайлуулах усанд зориулан хадгалан байлгах юм. Энэ нь нүглийн цэвэршүүлэлт болой.


Исаакийн зарц нар Герарын хөндийд газар ухаж, ундран гарах усны худаг олжээ.


Учир нь хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузартсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,


Цэвэр хүн хиссопыг аваад усанд дүрж, майхан ба бүх тавилга дээр, мөн тэнд байсан хүмүүс дээр болон ясанд, эсвэл алагдсан хүнд, эсвэл жамаараа үхсэн нэгэнд, эсвэл булшинд хүрсэн хүн дээр цацах ажгуу.


галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.


Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь болон хамаг шүтээнүүдээс чинь цэвэрлэх болно.


Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite