Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 18:13 - Ариун Библи 2004

13 Тэдний ЭЗЭНд авчирдаг, тэдний нутаг дахь бүхний анхны боловсорсон үр жимснүүд чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн болгон түүнийг идэж болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно.

Gade chapit la Kopi




Тооллого 18:13
13 Referans Kwoze  

Чи өөрийн ургац ба өөрийн усан үзмийн дарснаас өргөх өргөлийг бүү хойшлуул. Хөвгүүдийнхээ ууганыг нь чи Надад өгөх ёстой.


Би гаслантай яа! Учир нь би жимс түүгчид, усан үзэм хураагчидтай адил юм. Идчихээр усан үзмийн багц алга. Миний хүсэж буй анхны ургацын инжир алга.


Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон. Би та нарын өвөг дээдсийг анхны улирал дахь инжрийн модон дээрх анхны жимс мэт харсан. Гэвч тэд Баал-пеорт ирж, өөрсдийгөө ичгүүрт зориулж, хайрласан юмс шигээ жигшүүртэй болжээ.


Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохгүй маш муу инжир байв.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан бүх ургацынхаа дээжээс хэсгийг авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН Өөрийн нэрийг байлгахаар сонгож авсан тэр газар уруу аваачиж,


Төрөл бүрийн бүх анхны үр жимсний дээж нь, та нарын бүх хандив дотроос төрөл бүрийн аливаа хандив нь тахилч нарт зориулагдах ёстой. Та нарын гэрийн дээр ерөөлийг буулгахын тулд та нар зуурсан гурилынхаа дээжийг ч бас тахилчид өгөх ёстой.


Харин нар жаргахад тэр хүн цэвэр болох бөгөөд үүний дараа тэр ариун өргөлөөс идэж болно. Учир нь энэ бол түүний хоол болой.


Амьдрах газраасаа та нар даллах өргөлд зориулан ефагийн аравны хоёроор хийгдсэн хоёр талхыг авчрах болно. Тэдгээр нь ЭЗЭНд анхны үр жимс болгон хөрөнгөтэй жигнэгдсэн сайн гурилын байх ёстой.


Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой.


Нэгэн хүн Баал-шалишагаас ирж, Бурханы хүнд ургацынхаа дээжээс талхыг, арвайн хорин талх болон тарианы шинэхэн түрүүг сагсандаа авч иржээ. Елиша —Хүмүүст өг, тэд идэцгээг хэмээв.


Захирамж гарч тархмагц, Израилийн хөвгүүд үр тарианы анхны үр жимс, шинэ дарс, тос, зөгийн бал болон газрын бүх бүтээгдэхүүнийг арвин хэмжээгээр хангав. Тэд бүх зүйлсийнхээ аравны нэгийг асар их хэмжээгээр авчрав.


Swiv nou:

Piblisite


Piblisite