Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 15:15 - Ариун Библи 2004

15 Чуулганы хувьд гэвэл, та нарт болон та нартай хамт түр сууж буй харь хүнд нэг л тогтоол байх бөгөөд үе удмыг чинь дамжин мөнхийн тогтоол байх ёстой. Та нарын адил түүнчлэн харь хүн ЭЗЭНий өмнө байх ажгуу.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Чуулганы доторх та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг л зарлиг байх бөгөөд хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх ёстой. Ирмэл хүн ЭЗЭНий өмнө та нарын адил байх ажгуу.

Gade chapit la Kopi




Тооллого 15:15
17 Referans Kwoze  

Израилийн хөвгүүдийн дундах нутгийн уугуул хүнд болон тэдний дунд түр сууж буй харийн хүнд та нар санамсаргүйгээр үйлдэгчийн төлөөх нэг хуультай байх ёстой.


Хэрэв харийн хүн та нарын дунд байгаад Дээгүүр Өнгөрөх баярын тогтоол, зарлигийнх нь дагуу ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг сахих аваас, тэр ч ингэж хийх ёстой. Харийн хүнд болон нутгийн уугуул хүнд та нар нэг зарлигтай байх ёстой” хэмээн хэл гэлээ.


Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг гэж айлдав.


Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой.


Тэр өдрөөс хойш Давид үүнийг Израилийн төлөөх зарлиг тогтоол болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.


Түүнээс гадна, Аароны тахилч хөвгүүд бүрээнүүдийг үлээх бөгөөд энэ нь үеэс үед чамд үргэлжийн тогтоол болох болтугай.


Нэг л шүүлт та нарт байх бөгөөд энэ нь гадныханд уугуул нутгийнхантай адил зориулагдах болой. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.


ЭЗЭН Мосе, Аарон нарт —Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй.


Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ.


Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.


Энд Грек ба Иудей, хөвч хөндүүлсэн ба хөвч хөндүүлээгүй, зэрлэгүүд, скутчууд, боол ба чөлөөт хүн гэж байхгүй. Харин Христ бол бүгд бөгөөд бүгдийн дотор байна.


Дараа нь ЭЗЭН Ааронтай ярив. —Одоо, харагтун. Би Өөрөө чамд Өөрийнхөө өргөлүүдийн хариуцлагыг тэр ч байтугай Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг өгсөн. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд мөнхийн хувь болгон өгөв.


Хэрэв харийн хүн та нартай хамт түр сууж байвал, эсвэл үе удмыг чинь дамжин та нарын дунд байх хэн боловч, тэрээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон галаар өргөх тахилыг хийхийг хүсэх аваас та нарын хийсэн шиг түүнчлэн хийх ёстой.


Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.


Гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ болон тэдний дунд уугуул ба харь нутгийнхны хамт ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө зогсов. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.


иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.


Swiv nou:

Piblisite


Piblisite