Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 11:18 - Ариун Библи 2004

18 Ард олонд хандан “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Учир нь та нар ЭЗЭНий чихэнд уйлан «Хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж байсан. Тиймээс ЭЗЭН та нарт мах өгнө. Та нар идэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

18 Ард олонд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусга. Та нар мах идэх болно. Та нар ЭЗЭНий сонорт «Хэн нэгэн бидэнд идэх мах өгөөсэй! Бид Египетэд сайхан байсан» гэж уйлагнасан учир ЭЗЭН та нарт мах өгч, та нар идэх болно.

Gade chapit la Kopi




Тооллого 11:18
16 Referans Kwoze  

Бас ЭЗЭН Мосед —Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга.


Бидний өвөг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.


Ард түмэн ЭЗЭНий чихэнд гай зовлонгоос болж гомдоллогсодтой адил болов. ЭЗЭН үүнийг сонсмогц Түүний уур хилэн дүрэлзсэн ба ЭЗЭНий гал тэдний дунд шатан, хуарангийн зарим зах хаяаг шатаав.


Ард түмэн Бетелд ирж, тэнд Бурханы өмнө үдэш болтол суугаад, дуугаа өндөрсгөн, гашуудан уйлалдав.


Бос, ард олныг ариусган тэдэнд “Маргаашийн төлөө өөрсдийгөө ариусгацгаа. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлджээ. «Израиль аа, та нарын дунд хориглогдсон зүйлс байна. Тэр зүйлсээ та нар дотроосоо зайлуулахаас нааш дайсныхаа эсрэг зогсож чадахгүй».


Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.


Иаков гэрийнхэн болон хамт байгаа бүх хүмүүстээ хандаж —Та нар өөрсдөдөө байгаа харийн бурхдаа хаяж, биесээ ариусган, хувцсаа сольцгоо!


ЭЗЭНд ойртон ирэх тахилч нар бас өөрсдийгөө ариусгаг. Эс тэгвэл ЭЗЭН тэдний эсрэг дайрна гэв.


Та нар нэг өдөр ч биш, хоёр өдөр ч биш, таван өдөр ч биш, арван өдөр ч биш, хорин өдөр ч биш,


тэрээр түүнийг хүсдэг бөгөөд түүнийгээ гаргадаггүй, харин амандаа хадгалдаг.


Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.


Харагтун, Тэрээр хадыг цохиж усыг оргилуулан гаргаж, Голыг дүүргэсэн ч Тэрээр бас талх өгч чадах болов уу? Тэр Өөрийн хүмүүст махыг бэлтгэж өгөх үү?” гэжээ.


Мосе —ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite