Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 10:9 - Ариун Библи 2004

9 Чам уруу довтлох өстний эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө дурсагдахын тулд, дайснуудаасаа аврагдахын тулд бүрээнүүдийг түгшүүрийн дохиогоор үлээгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно.

Gade chapit la Kopi




Тооллого 10:9
34 Referans Kwoze  

Тэрээр Израилийн хөвгүүдэд —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Би Израилийг Египетээс гаргаж, та нарыг египетчүүдийн савраас болон та нарыг дарлаж байсан бүх хаанчлалуудын савраас аварсан билээ” гэв.


ЭЗЭН тэдэнд шүүгчдийг босгохдоо тэр шүүгчтэй Өөрөө хамт байж, шүүгчийн амьд байх өдрүүдэд дайснуудынх нь гараас тэднийг аврав. Учир нь тэднийг дарлан зовоогчдоос болж ёолоход нь ЭЗЭН тэднийг өрөвдөв.


Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.


Тэдний дайснууд ч бас тэднийг дарангуйлж, Гар дороо тэднийг захирсан.


Өө, ЭЗЭН, Өөрийн ард түмний төлөөх ивээлээр намайг санаач. Өөрийн авралыг аван над уруу айлчлаач.


Иудачууд эргэмэгц, харагтун, урд, араасаа зэрэг довтлуулжээ. Иймээс иудачууд ЭЗЭНд хашхиран, тахилч нар бүрээнүүдээ үлээв.


Мөн сидончууд, амалекчууд, маончууд та нарыг дарангуйлахад та нарыг Над уруу хашхирахад, Би та нарыг тэдний савраас аварсан.


Тэд Израилийн хөвгүүдийг тэр жил дарамтлан зовоож, Иорданы тэртээх аморичуудын нутаг Гилеадад байсан Израилийн хамаг хөвгүүдийг арван найман жилийн туршид дарлав.


Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ.


Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.


Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ?


Хот дотор бүрээг үлээвээс, хүмүүс чичрэхгүй гэж үү? Хэрвээ хотод гай гамшиг тохиолдвол үүнийг ЭЗЭН хийсэн биш үү?


Би та нарын дээр харуул тавьж, “Бүрээн дууг сонс” гэв. Гэвч тэд “Бид сонсохгүй” гэсэн юм.


Би хэдий болтол туг харж, бүрээн дуу сонсох ёстой юм бэ?


Сэтгэл минь, сэтгэл минь! Би зовж байна. Зүрх минь! Миний зүрх миний дотор цохилж байна. Би чимээгүй байж чадахгүй. Учир нь сэтгэл минь, чи бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон билээ.


Иудад зарлан, Иерусалимд тунхаглахдаа «Нутагт бүрээ үлээ. Чангаар хашхирч, “Цугларцгаа, бэхлэгдсэн хотууд уруу явцгаая” гэж хэл.


“Чангаар хашхирагтун. Бүү зогсогтун. Дуугаа бүрээ мэт чангалан, Миний ард түмэнд гэм бурууг нь, Иаковын гэрт нүглийг нь зарлагтун.


Ертөнцийн оршин суугч, газар дээр амьдрагч та бүгд уулсын дээр туг босмогц үзэх болно, бүрээ үлээмэгц сонсох болно.


Дорд байхад маань биднийг дурсан санасан Түүнд талархагтун. Учир нь Түүний хайр энэрэл мөнхийнх.


ЭЗЭНий Сүнс Гидеон дээр буув. Тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд цуглав.


Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарлагч бүгдийн гараас авран гаргаж, тэднийг та нарын өмнөөс зайлуулж, газар нутгийг нь та нарт өгсөн.


Ехүд тэнд хүрээд, Ефраимын уулархаг нутагт бүрээ үлээв. Израилийн хөвгүүд түүнтэй хамт уулархаг нутгаас бууж явахад, тэр тэднийг тэргүүлэв.


бүрээ, дайтах уухайны өдөр юм. Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.


Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ. Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.


Тэд бүрээ үлээж бүгдийг бэлэн болгосон ч хэн ч тулалдаанд үл орно. Учир нь Миний хилэн нь тэдний бүх олон түмний эсрэг юм.


Бениамины хөвгүүд ээ, аюулгүй байхын тулд Иерусалимын дундаас зугт. Текоад бүрээ үлээж, Бет-хакеремын дээгүүр дохио өргө. Учир нь бузар муу зүйл болон агуу сүйрэл хойд зүгээс харагдаж байна.


Израилийн хөвгүүдэд хэлэгтүн. “Долдугаар сард, уг сарын нэгэнд та нарт бүрээний үлээлтээр сануулагдах Амралтын өдөр, ариун цугларалт байх болно.


Одоо харагтун, Бурхан бидний тэргүүн дээр залран, бидэнтэй хамт байгаа бөгөөд та нарын эсрэг түгшүүрийн дохио өгөхөөр Түүний тахилч нар ч дохионы бүрээнүүдтэйгээ энд байна. Өө Израилийн хөвгүүд ээ, эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНий эсрэг бүү дайтагтун. Учир нь та нар амжилтад хүрэхгүй шүү дээ хэмээв.


ЭЗЭН тунхаглаж байна. “Би Аммоны хөвгүүдийн Раббагийн эсрэг дайны бүрээ үлээхийг сонсогдуулах өдрүүд ирж байна. Тэрээр зэлүүд овоо болж, хотууд нь галд шатаагдах болно. Тэгээд Израиль өөрийг нь эзлэгчдийг эзлэх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Чи дайсантайгаа тулалдахаар гараад, өөрийнхөөс чинь илүү олон морьд, тэрэг, хүмүүсийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite