Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Тооллого 1:53 - Ариун Библи 2004

53 Харин Израилийн хөвгүүдийн чуулган дээр уур хилэн байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын хариуцлагыг сахих болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

53 Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.

Gade chapit la Kopi




Тооллого 1:53
26 Referans Kwoze  

Мосе Ааронд хандан —Өөрийн бойпорыг авч, дотор нь тахилын ширээнээс гал хийгээд, дээр нь утлагыг тавь. Тэгээд түүнийгээ чуулган уруу хурдхан аваачиж, тэдний төлөө эвлэрүүллийг хийгтүн. Учир нь уур хилэн ЭЗЭНээс гарч, гамшиг нэгэнт эхэлжээ гэв.


Ингэж ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулан тэд хурлын майхан, ариун газар болон тэдний ах дүүс болох Аароны хөвгүүдийн төлөөх үүргийг хариуцаж байв.


Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.


Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд өгөв.


Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.


Хурлын майханд Израилийн хөвгүүдийн үйлчлэлийг гүйцэтгүүлэхээр, Израилийн хөвгүүдийн өмнөөс эвлэрүүллийг хийлгэхээр Би левичүүдийг Израилийн хөвгүүдийн дундаас аван, Аарон болон түүний хөвгүүдэд бэлэг болгон өгсөн болой. Ингэснээр Израилийн хөвгүүд ариун газарт ойртон очсоноос болж Израилийн хөвгүүдийн дунд гай гамшиг учрахгүй байх юм гэлээ.


Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн байгтун. Уужим сэтгэлээр, сургаалаар зэмлэ, сануул, сэнхрүүл.


Тийм учраас эш үзүүлэгчдийн тухайд түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг агиар тэжээж, тэдэнд хортой ус уулгах гэж байна. Учир нь Иерусалимын эш үзүүлэгчдээс бүх газар нутагт бузар тарав» хэмээв”.


Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?


Харин бидний хувьд гэвэл, ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүнийг умартаагүй. Аароны хөвгүүд ЭЗЭНд тахилч нарын үүргийг гүйцэтгэн, левичүүд тэдний ажилд тусалдаг.


Бет-шемешийн хүмүүс ЭЗЭНий авдрын доторхыг харсан тул ЭЗЭН тэдний заримыг цохиж алав. ЭЗЭН ардуудаас тавин мянга далан хүнийг цохиж алав. ЭЗЭН ардуудыг өршөөлгүй хядсанд ардууд гашуудав.


Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгүүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой байв.


Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар болон түүний бүх хэрэгсэл, түүнд хамаарагдах бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний бүх хэрэгслийг авч яван, түүнийг харж хамгаалан, мөн асрыг тойрон буудаллаж байх ёстой.


Израилийн хөвгүүд тийнхүү хийв. Мосед ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэд тийнхүү хийв.


Дараа нь хуарангуудын төвд хурлын майхан левичүүдийн хуарантай хамт хөдлөх ёстой. Хүн бүр өөрийн байрандаа, өөрсдийн тугийн дэргэд байж, буудалласантайгаа адил мөн тэгж хөдлөх ёстой ажгуу.


Гершончуудын ургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа.


Кохатын хөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа.


Мерарийн ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой байлаа.


Тийнхүү Мосе гэрчлэлийн майханд ЭЗЭНий өмнө таягуудыг байрлуулав.


Израилийн Бурхан та нарыг Өөртөө ойртуулахаар, ЭЗЭНий асрын үйлчлэлийг хийлгэхээр, чуулганы өмнө зогсоон тэдэнд үйлчлүүлэхээр Израилийн цуглаанаас та нарыг тусгаарласан нь та нарт хангалтгүй байна уу?


Өглөө, орой бүр тэд ЭЗЭНд шатаалт тахилуудыг өргөн, анхилуун утлагыг уугиулж, ил тавих талхыг цэвэрхэн ширээн дээр тавьдаг бөгөөд алтан дэнлүүний суурийг дэнлүүнүүдийнх нь хамт үдэш бүр асаахад бэлэн байдаг. Учир нь бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий хариуцлагыг сахидаг, харин та нар Түүнийг умартсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite